Д.ДАРАМБАЗАР

Токио-2020 олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдыг өнөөдөр төрийн өндөрлөгүүд хүлээн авч уулзах байсан ч түр хугацаагаар хойшилжээ. Энэ уулзалтаар тамирчдад мөнгөн шагнал, байр, цол тэмдэг олгох байсан юм. Манай баг тамирчдын сүүлийн ээлж наймдугаар сарын 11-ний өдөр ирж, УОК-ын зөвлөгөөний дагуу 14 хоног гэртээ тусгаарлагдаж, өнөөдөр хугацаа нь дууссан.

Дасгалжуулагчид нь тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний шагналыг олгоно. Үүний дагуу жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, М.Бундмаа болон чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар мөнгөн шагнал хүртэх талаар албаныхан мэдээлсэн. Харин, Саид Моллаейн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад ямар ч мөнгөн шагнал олгохгүй гэв.

Эх сурвалж www.polit.mn