МЭЕГ-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл нарыг 800 мянган доллар завшсан хэргээр баривчилжээ

0
хуваалцах
353
үзсэн

Б.ОЧИР

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өчигдөр /2021.8.16/ Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, тус газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх нарыг баривчилжээ.
Тэд импортоор оруулж ирсэн малын вакциныг тав дахин үнээр улсад шахаж, дундаас нь 800 мянган ам.доллар завшсан хэрэгт шалгагдаж эхэлсэн байна. 800 мянган ам.доллар өнөөдрийн ханшаар 2.3 орчим тэрбум төгрөг болж байгаа юм.
Д.Түмэндэмбэрэл, Б.Батсүх нартай хамт МЭЕГ-ын зарим удирдах албан тушаалтнуудыг ч шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn