Т.САЙХАН

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий комамандлагч У.Хүрэлсүх БХЯ, ЗХЖШ-т ажиллаж байна. Түүнийг дагалдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо болон бусад албаны хүмүүс ажилласан юм. Энэ үеэр тэрбээр “Батлан хамгаалах бодлого, зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар танилцуулж, харилцан ярилцлаа.

Мөн Зэвсэгт хүчний зэвсэглэлд шинээр нэвтрүүлсэн болон гадаадын тусламжаар авсан зэвсэглэл, техниктэй танилцаж, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн Цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулж байна. 

Эх сурвалж:www.polit.mn