Т.САЙХАН

Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг АТГ-аас баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн талаарх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газраас тодруулахад "Ш.Нямдоржийг тодорхой асуудлаар шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

Ш.Нямдоржийн гэрт нэгжлэг хийхэд их хэмжээний гадаад валют болон улстөрчидтэй холбоотой нууц баримт бичиг илэрсэн гэх албан бус мэдээлэл байна. Ямартай ч АТГ-аас түүнийг саатуулан шалгаж байгаа юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn