С.Амарсайхан: Тээврийн компаниуд нийлж ачаа тээврийн үнийг хөөрөгдүүлж байна

0
хуваалцах
153
үзсэн

Б.ОД

Шадар сайд С.Амарсайхан Зам-Үүдэд ажиллаж төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ тээврийн зардлыг яаралтай буулгахгүй бол төр татан авалт хийж, үнийн зохиомол хөөрөгдлийг зогсооно гэж мэдэгдэв.

 Тэрбээр "Эрээн талд ачаа илгээгч хэсэг, манай талд ачаа хүлээн авагч хэсэг бүлэг бий. Хоорондоо үгсэж, зохион байгуулалттайгаар үнийн хөөрөгдлийг бий болгодог.Орон нутгийн хил гаалийн орчимд албан бус үнэ тарифаар ачаа тээврийн үнийг нэмдэг асуудал байна. Үүнийг хууль хяналт, мэргэжлийн болон орон нутгийн байгууллага хамтарч шийдвэрлэх хэрэгтэй.Ямар нэгэн байдлаар албан тарифаас өөр нэмэгдэл тариф тооцдоггүй байх, дундын зуучлал байхгүй болохтой холбоотой бүх талын арга хэмжээг хоёр талаасаа авч хэрэгжүүлье гэдэг саналыг тавьж, зарим арга хэмжээг манай талаас авч эхэлсэн. Ачаа барааны үнийн хөөрөгдлийг багасгах, эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.Тээврийн компани, хилийн хяналтын байгууллага, орон нутгийн захиргаа хамтран үнэ тарифын зохиомол хөөрөгдөл үүсгэхгүй байх хариуцлагын асуудлаа маш яаралтай эцэслэж үйл ажиллагааг жигдрүүлэх ёстой.Хэрвээ богино хугацаанд энэ асуудлыг шийдэхгүй бол тээврийн компаниудыг харж Засгийн газар суухгүй. Шаардлагатай гэвэл төрийн оролцоотой бид тээврийн хэрэгслүүдийг гаргаж, хэвийн горимд ортол нь татан авалтыг хийж эхэлнэ" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn