Михаил Артамонов: Тэмцээндээ хурдан оролцоод, гэртээ ирсэндээ баяртай байна

0
хуваалцах
247
үзсэн

З.БАТЦЭЦЭГ

Токиогийн олимпийн наадамд оролцсон зарим тамирчин даваа гарагт эх орондоо ирэв. Таеквондогийн хоёр тамирчин -58 кг-д хүрэл медаль хүртсэн Михаил Артамонов, 57 кг-д мөнгө хүртсэн Татьяна Минина нар юм. Шереметьевод газардсаны дараа 24 настай Михаил Артамонов “Известия” сонинд ярилцлага өглөө.

 

-COVID-ийн хязгаарлалтын үед Японд ахуй нөхцөл хэр хүнд байсан бэ?

-Олимпийн тоглолтоос хоёр долоо хоногийн өмнө очсон. Токиогийн ойролцоо Анамизу тосгонд амьдарч, бэлтгэлээ хийсэн. Тиймээс олимп эхлэхэд дасцан байсан.

-Олон оролцогчдын гомдоллож байгаа олимпийн тосгоны картонон орон дээр унтахад ямар байв?

-Дажгүй ээ. Youтube-ээр бусад тамирчид харуулаад, дээр нь үсэрч байгаа бичлэгийг үзсэн. Хугарахгүй байсныг бодоход зүгээр байх аа.

-Зохион байгуулагчид зөвшөөрсөн бүсээс гаргахгүй гэж та нарыг хэр хянаж байсан бэ?

-Мэдэхгүй, би зөвшөөрсөн бүсээс гараагүй. Бүгд хашаагаар хүрээлэгдсэн байсан болохоор гарах ч боломж байгаагүй. Хяналт их байсан.

-Эхний тулаанд ялагдсаны дараа тайвшруулах тэмцээнээр хүрэл медаль авах гэнэтийн байсан уу?

-Тийм ээ, ялагдсаны дараа, чамд дахиад медальд хүрэх боломж байна гэдгийг төсөөлхөд хэцүү. Гэхдээ ийм боломжийг ашиглах хэрэгтэй. Дараа нь хялбар болоод, тулаанаа үргэлжлүүлж, илүү эерэг, энгийн байх хэрэгтэй.

-Өөрийгөө тултал нь дайчилсан уу?

-Би алтын төлөө тэмүүлсэн. Гэхдээ ийм зүйл болсонд баяртай байна. Учир нь эхний тулаанд ялагдсаны дараа дахин медалийн төлөө тэмцэх боломж гарахгүй байж болох байсан. Намайг ялсан тамирчин финалд хүрэхэд надад боломж гарлаа гэдгийг ойлгосон. Тэгэхэд өөрийгөө тултал нь дайчлан, зүтгэх хэрэгтэй гэж бодсон доо.

-Та жингээ өөрчилсөн. Таван жилийн өмнө л 54 кг байсан. Одоогийн жинд амар байна уу?

-Би энэ жинд ороод удаж байна. Дэлхийн аваргаас мөнгө, Европын аварагаас алт, одоо олимпоос хүрэл авлаа. Ангиллаа өшөө дээшлүүлмээр байна. 58 кг-д жингээ хасах амаргүй байдаг. Тэмцээн бүрийн өмнө 5-6 кг хасдаг. Таеквондогийн тэмцээн тогтмол явагддаггүй. Хоёр хүртэлх сарын завсарлага байдаг. Ийм үед бүр хэцүү.

-Нээлтэд оролцсон уу?

-Үгүй, би жинлүүлчихээд, амарсан. Маргааш нь тэмцээнтэй байсан учир хүчээ үрэхийг хүсээгүй.

-Багийхантайгаа хамт алхахыг хүссэн үү?

-Мэдээж. 

-Хаалтын ажиллагаанд орж чадаагүйдээ харамсаж байна уу?

-Үгүй, би гэртээ амармаар байна. Тиймээс тэмцээндээ хурдан оролцоод, гэртээ ирсэндээ баяртай байна.

-Таеквондоог хэзээнээс эхлээд сонирхох болсон бэ?

-Ээж аав авчирсан. Эхлээд надад таалагддаггүй байсан. Их спорт руу дөхөх тусам таалагдаж эхэлсэн.

-Хэдэн насандаа?

-12 настайдаа хичээллэж эхэлсэн. 17-18 насанд таалагдаж эхэлсэн.

-Оройтож эхлээгүй юу?

-Оройтох тусмаа дээр болсон гэж боддог. Зарим нь эрт эхлээд, эрт дуусгадаг.

-Санкт-Петербургт таеквондоогоос өөр спортоор хичээллэх хувилбарууд байсан уу?

-Сонголт их бий. Хөлбөмбөг, таеквондо, ширээний теннис. Би энэ бүгдээр хичээллэж байсан. Дараа нь аль нэгийг нь сонгохоор шийдсэн.

-Петербургийн иргэний хувьд хөлбөмбөгийн “Зенит” багийг дэмждэг үү?

-Үнэнийг хэлэхэд тоодоггүй. Өөрийгөө л илүү анхаарах хэрэгтэй.

-Цар тахлын үед бэлтгэл хийх хэр байв. Өвдсөн үү?

-Эхлээд гайгүй байсан. Дараа нь вакцинаа хийлгэсэн. Одоо өвдөөгүй.

-Цар тахлын үед бэлтгэл хийж, тэмцээнд оролцох ямар байна?

-Тэмцээнүүд хэвээрээ. Спорт өөрөө өөрчлөгдөж байгаа. Үүнд бэлэн байх хэрэгтэй. Тэр тусмаа цар тахлын үеэр надад бэлтгэл хийх боломж байсан. Гэртээ ч, гадаа ч бэлтгэлээ хийж болж байсан.

Татьяна Минина

Эх сурвалж: www.iz.ru