З.БАТЦЭЦЭГ

БАМ-ын шинэ хонгил нь Эрхүү муж, Буриадыг холбожээ.

Долдугаар сарын 28-нд Сибирь, Алс Дорнодыг холбосон Байгаль-Амурын хурдны зам дээр шинэ хонгил нээгдлээ. ОХУ-н ерөнхийлөгч В.Путин видео холбоосоор дамжуулан шинэ хонгилын хөдөлгөөнийг эхлүүллээ. Тэрбээр “Өнөөдөр бид Байгаль хонгилын хоёр дахь шугамын дагуу төмөр замын хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ бүтээн байгуулалт нь манай тээврийн салбарын хувьд маш том амжилт бөгөөд үндэсний эдийн засагт чухал ач холбогдолтой юм. Дотоодын төмөр замын салбарт ажилладаг бүх хүнд удахгүй болох баярын мэнд хүргэе. Мэдээж Байгалийн хоёр дахь хонгилыг барихад оролцсон мэргэжилтнүүдэд халуун талархал илэрхийлмээр байна. Та бүгд асар том ажлыг хийж, технологийн нарийн төвөгтэй асуудлыг шийдэж, БАМ-ыг шинэчлэхэд чухал хувь нэмэр оруулсан” хэмээн онцлон хэлээ.

Шинэ хонгил ашиглалтад орсноор өдөрт 17-85 хос галт тэрэг БАМ-ын нэвтрүүлэх чадвар тав дахин өснө гэж мужийн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Байгалийн шинэ хонгил нь Байгаль-Амурын гол шугамын баруун хэсгийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх төслийн гол хэсэг юм. “Дельбичинда-Дабан” хэсэгт хоёр дахь замыг барьснаар галт тэрэгний хос тээвэрлэх чадварыг өдөрт 2.5 дахин нэмэгдүүлнэ. Энэ оны сүүлээр “Лена-Восточная-Таксимо” хэсэгт хийх иж бүрэн ажил дууссаны дараа уг хэсгийн нэвтрүүлэх хүчин чадлыг өдөрт 16-20 хос галт тэрэг болгон нэмэгдүүлэх болно гэж Алс Дорнод дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев хэлэв.

Оросын төмөр замын дарга Олег Белозеровын хэлснээр хонгилыг барих явцад өвөрмөц шийдвэрүүд гарсан байна. Балластгүй (төмөр замын доор хөндлөн хавтангүйгээр, шууд бетоноор цутгаж хийх арга) зам тавьсан. Үүний зэрэгцээ портал дээрх автомат хаалганууд жилийн дөрвөн улирлын туршид тогтмол температурыг хадгалах болно.

Экологи талаасаа энд хамгийн орчин үеийн цэвэрлэх байгууламжийг барьсан тул цэвэршүүлээгүй усны асуудал үүсэхгүй. Барилгын явцад 20 гаруй га газарт 40 мянган мод тарьж, 16 мянга гаруй мальков загасыг Сэлэнгэ мөрөнд байршуулсан гэж Олег Белозеров хэллээ.

Хонгилыг баяр ёслолын байдалтай нээлээ

Оросын төмөр замын дарга Олег Белозеров ерөнхийлөгчид хандан “Хүндэт Владимир Владимирович. Хонгилын бүх систем хэвийн ажиллаж байна. Хонгилын хөдөлгөөнийг нээхийг зөвшөөрнө үү” гэж асуухад, ерөнхийлөгч “Зөвшөөрч байна” гэж хариуллаа. Хонгилын хөдөлгөөн эхэллээ.

Буриадын тэргүүн Алексей Цыденов хэлэхдээ “Төмөр замын дэд бүтцийн шинэ байгууламж барьж ашиглалтад оруулсны ачаар Сибирь, Алс Дорнодод нэмэлт ажлын байр бий болгох, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн өсөлтийг хангах нөхцөл бүрдсэн” гэв. Бас нэгэн давуу тал нь бүс нутагт хэдэн арван мянган ажлын байр бий болсон. Төмөр замын дэд бүтцийн хүчин чадал, үйлдвэрлэлийн хөгжлөөс үүдэлтэй эдийн засгийн өсөлтийн шинэ цэгүүдийг барьж байгуулах явцад болон ашиглалтад оруулсны дараа нийгмийн болон боловсон хүчний асуудал арилсан. Манай бүс нутаг эдгээр асуудлаар ОХУ-ын төмөр замтай гэрээ байгуулсан бөгөөд олон асуудлыг шийдвэрлээд явж байгаа. БАМ-ын Буриадын хэсэгт дөрвөн орон сууц барьж, 72 айл нүүж орсон. Эрүүл мэнд, боловсорлын байгууллагуудад засвар хийж байгаа. Амур мужид 25 байшин барьсан. Бусад газарт олон даалгавар хэрэгжиж байгаа” гэж хэллээ.

Олон нийтийн цахим хуудаснаа Алексей Цыденов хонгилын танилцуулга видеог оруулжээ. “Байгалийн шинэ хонгил. Өнөөдөр чухал үйл явдал тохиож байна. Шинэ хонгилыг нээж, ашиглалтад орууллаа. Энэ бол БАМ-ын хөгжлийн чухал үе шат”.

Шинэ хонгилын талаар

Шинэ хонгил нь Байгалийн нурууг гаталж, ОХУ-ын хоёр бүс нутгийг холбодог баруун хэсэг нь Эрхүүд, зүүн хэсэг нь Буриад улсад байрладаг. ОХУ-ын ерөнхийлөгч, Засгийн газрын даалгаврын дагуу хэрэгжүүлж буй БАМ, Транссибирийг шинэчлэх, хөгжүүлэх төслийн хүрээнд хонгилын барилгын ажлыг 2014 онд эхлүүлсэн. Шинэ хэсэг нь хоёр замтай бөгөөд ачааны нэвтрүүлэх чадварыг дахин нэмэгдүүлдэг. Хонгилын гүн 300 метр. Байгалийн шинэ хонгил нь Оросын томоохон хиймэл байгууламжуудын нэг болжээ. Түүний урт 6682 метр. Хонгилын өндөр 289.4 метр.

Эх сурвалж: www.baikal-daily.ru