Д.Манлайбаатар: Иргэдийн эрхэнд халдаж, зөрчил гаргасан алба хаагчдыг чөлөөлсөн

0
хуваалцах
199
үзсэн

Т.САЙХАН

Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.  Тэгвэл энэ асуудлаар  ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын АБХ-н дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар "Олон нийтийн сүлжээнд иргэний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлийн нэг минут таван секундын бичлэг цацагдсан. Уг бичлэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг өгч, урд шөнө ажиллалаа. Бичлэгээр энэ үйлдэл тогтоогдож байгаа.

Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:01 цагт цагдаагийн байгууллагад ирсэн Улаанбаатар их дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна гэсэн дуудлагаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн эргүүлийн алба хаагчид очиж ажилласан. Ингэж ажиллахдаа цагдаагийн алба хаагчид тодорхой хэмжээний зөрчил үйлдэж иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон.Тухайн үед иргэд, цагдаагийн алба хаагчид хоорондоо ярилцаж дээд шатны байгууллага, удирдлагад мэдэгдэж бүртгэлд оруулахгүй нуун дарагдуулсан байсан нь өчигдөр нийтэд ил болсон.

Шалгах ажиллагаа дотоод албаны хүрээнд хийгдээд, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэмт хэргийн зөрчилтэй байна гэж үзээд прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харьяаллаар АТГ-т шилжүүлэх саналыг хүргүүлсэн.

Хуулийн хариуцлага хүлээх эцсийн шийдвэр шүүхийн шийдвэрээр гарах тул тэрийг хэлэх боломжгүй. Цагдаагийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл тогтоогдож, ажил үүргээс нь чөлөөлсөн" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ хурандаа мөн сайхан худлаа залах юм даа мэдээгүй гэдэг нь ёстой мянгуужингийн үлгэр цагдаа нар хэзээ хийсэн хэргээ хүлээж байсан юм бэ одоо л нэг их шударга болж гэнэ ходоод хагарвал тогоон дотроо гэгчээр хамаг булайгаа дандаа нууж явсаар дотоод зөрчил ихсэж ард олны дургүйг хүргэх цагт толгойгоо шаах болно доо цагдаа нар булхайгаа нууж өөрийгөө хаацайлах их дуртай өөрсдийнхөө зөрчлийг шалгаж ил зарлаж байсан нь ховордоо