Хятад улс ширээний теннисний хөгжилд ноёрхол тогтоосон хэвээр..

0
хуваалцах
542
үзсэн

Эрэгтэй, эмэгтай шилдэг найман тоглогч нэгбүрчилсэн төрлийн шигшээ дөрөвт  шалгарцгаалаа. Энэ өдрүүдэд олимпийн аваргууд тодорно. Япон, Сингапур, Герман, Тайван улсаас тус бүр 1, үлдсэн 4 тамирчин нь Хятад улсын төлөөлөл.

Европ тивийг Германы тамирчин, Европын аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт Дмитрий Овчаров ганцаараа төлөөлөх болов.
Япон, Бразилийн шилдэг тоглогчдыг хожиж шигшээ дөрөвд үлдсэн Овчаровын дараагийн учраа нь Ма Лонг. Түүнийг хожих аваас Лин болон Фан Зэ Доны ялсантай финалдах юм.

Гэхдээ л аваргын төлөө Хятадын хоёр теннисчин уламжлал ёсоороо өрсөлдөнө ( Ма Лонг - Фан Зэ Дон) гэж мэргэжилтнүүдийн дийлэнх нь  үзэж байна.
Харин эмэгтэй нэгбүрчилсэнд Чэнг Мэнтэй хэн нь аваргын титмийг булаацалдах бол гэдэг асуулт үүссэн. Хятадын мэргэжилтнүүд мөн л хоёр хятад тоглогч финалдана гэдэг таамгийг дэвшүүлсэн. Харин теннисний ертөнц Хятад-Японы мөргөлдөөн  буюу Чэнг Мэн - Мимо Ито нарыг финалд учраасай гэж  тэр чигтээ хүсэн хүлээж байна.
Финалд шалгарахын тулд Сүн Яа гэсэн амаргүй давааг Мимо Ито эхлээд давах учиртай.

Нэгбүрчилсэн тоглолт өндөрлөсний дараа, наймдугаар сарын 1-нээс багийн тоглолт эхэлнэ.

Монголын теннисчидийн хувьд Олимпод анх удаа нэгбүрчилсэн төрлөөр амжилттай оролцсон. - Олимпод тив, дэлхийн шилдэг 65 теннисчин ( эрэгтэй, эмэгтэй) оролцсон.  Монгол улс анх удаа ширээний теннисний төрлөөр оролцож, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцлээ. Манай тамирчин Лхагвасүрэн, Болор-Эрдэнэ нар тэмцээнийг эрт  орхисон ч өөрсдөөсөө  зиндаа зэрэглэл өндөртэй теннисчидтэй  ижил түвшинд өрсөлдөж, Монголын ширээний теннис хөгжлийн түвшин бусдаас хоцроогүй гэдгийг харууллаа. Монголын теннис хоёр алхам урагшиллаа гэж МШТХ-ны ерөнхийлөгч Ц. Гантулга дүгнэлээ.

Эх сурвалж: control.mn