Дэлхийн аварга тулгууртай харайгч ковидын улмаас хасагдлаа

0
хуваалцах
198
үзсэн

С.САРУУЛ

Коронавирусийн халдвар авсны улмаас олимпод оролцож чадалгүй хасагдсан харамсалтай тохиолдлын тоо дахин нэгээр нэмэгдлээ. Энэ удаад Токиод зөвхөн алтан медаль мөрөөдөж ирсэн Америкийн тулгууртай харайгч, дэлхийн хошой аварга Сэм Кендрикс дээрх шалтгааны улмаас олимпийг өнжихөөр болсныг тус улсын Үндэсний олимпийн хороо мэдээлэв. Кендриксийг зочид буудалд тусгаарлажээ. Тэрбээр Риогийн олимпод 5.85 метр дээгүүр харайж хүрэл медаль хүртсэн бол сүүлийн хоёр ДАШТ-д 5.95, 5.97 үзүүлэлтээр дараалан түрүүлээд байв.

Эх сурвалж: www.polit.mn