Токио-2020: Э.Цэндбаатар дараагийн тулаанаа ирэх сарын 1-нд хийнэ

0
хуваалцах
266
үзсэн

Ч.ЗОТОЛ

 “Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд оролцож буй  ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар шөвгийн наймд шалгараад байна.

Тэрбээр эхний тойрогт   Кенийн шилдэг  боксчин Окот Николас Оконготой тоглож 3:2 харьцаагаар, дараагийн тойрогт  Вьетнамын  боксчин Нгуен Ван Донгтой учраа таарч  5:0-ээр илүүрхэн ялалт байгуулсан юм.

Түүний дараагийн тулаан  ирэх сарын 1-нд  болно. Медалийн төлөө түүнтэй хүч сорих тамирчин бол  Оросын үндэсний олимпын хорооны /ОХУ/ тамирчин Альберт Батыргазиев  юм.

Альберт Батыргазиев энэ жил   23 настай, хүчтэй цохилттой, хурдтай, шилдэг  боксчдын нэг юм.

Эх сурвалж: Polit.mn