2021.07.28: Манай таван тамирчин олимпийн тавцанд хүч сорино

0
хуваалцах
174
үзсэн

Т.САЙХАН

"Токио-2020" олимпийн наадам маргааш зургаа дахь өдрөө үргэлжилнэ. Маргааш буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

Тухайлбал, Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд Г.Алтанбагана зодоглоно. Тэрээр дэвжээний хоёр дахь барилдааныг дэлхийн хошой аварга Испанийн Николоз Шеразадишвилитэй хийнэ.

10:30. Боксын эмэгтэйчүүдийн -75 кг жингийн эхний шатанд М.Мягмаржаргал 

12:50. Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Урантунгалаг 

16:18. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Отгонболд Хятадын Жиалун Литэй цэц сорино. 

18:06. Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жингийн шигшээ 16-д Э.Цэндбаатар Вьетнамын Нгуен ван Дуонтой тоглоно.

Эх сурвалж:www.polit.mn