Японы Ерөнхий сайдын Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн уулзалт хамгийн удаан үргэлжилснийг тус улсын хэвлэлүүд онцолжээ

0
хуваалцах
294
үзсэн

Б.БАЯР

Японд ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.7.23/ Японы эзэн хаан Нарухитод бараалхлаа. Мөн энэ өдөр Ерөнхий сайд АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байдентай уулзсан байна. Тэд 30 орчим минут яриа өрнүүллээ. Түүнчлэн өчигдөр Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэгийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн уулзалт хэлэлцээрийг тус улсын хэвлэлүүд онцолж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, "Ерөнхий сайд Суга Ёшихидэ бусад улс орны удирдагч, төлөөлөгчидтэй 15 минут орчим уулзаж байсан бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ач холбогдол 30 минут уулзлаа" гэх мэдээллийг олон нийтэд хүргэжээ.

Эх сурвалж: www.polit.mn