Х.ОЮУНБОЛД

 

Японы Засгийн газар таван оронтой COVID-19-өөс урьдчилан сэргийлэх тунгаа хийлгэснийг нь нотолсон гэрчилгээтэй иргэдийг нь  хөл хорионд оруулж тусгаарлалгүйгээр шууд тухайн орны нутаг дэвсгэрт нэвтрүүлэх талаар тохиролцсон гэж “Киодо” агентлаг мэдээлжээ.Тус агентлагаас мэдээлснээр энэ орнууд нь Австри, Болгар, Итали, Польш болон Турк улс юм байна. Түүнээс гадна Японы Засгийн газраас  энэ гэрчилгээтэй  иргэд нь зорчих боломжтой орнуудын жагсаалтыг тэлж өргөжүүлэхээр төлөвлөжээ.Мөн бусад 10 оронтой энэ талаар хэлэлцээр хийж байгаа аж. Харин Өмнөд Солонгосын хувьд Японы цар тахлаас урьдчилан сэргийлэх тариа хийлгэснийг нь нотолсон  паспортыг хөл хорионоос чөлөөлөх хүсэлт гаргахад шаардлагатай баримтын нэг гэж хүлээн авна гэж мэдэгджээ. Энэ нь нэг талт хэлэлцээр бөгөөд өөрөөр хэлбэл Япон улс одоогоор дээр дурдсан орнуудын ижил төстэй  гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй юм байна. Гэхдээ Японы эрх баригчид  цар тахлаас урьдчилан сэргийлэх тариаг хийлгэснийг нь нотолсон гэрчилгээний мэдүүлгийг энэ сарын 26-наас хүлээн авч эхэлнэ. Баримтанд эзэмшигчийн нэр, гэрчилгээний дугаар, хийлгэсэн урьдчилан сэргийлэх тарианы төрөл, хийлгэсэн он сар өдрийг оруулах аж.

Эх сурвалж: www.polit.mn