Оросод сэм одов

0
хуваалцах
731
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа Монголын түүхэнд долдугаар сарын 16-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1911 оны энэ өдөр Богдын хааны дэмжлэгтэйгээр Орос орныг зорьсон Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан гүн тэргүүнтэй Монголын төлөөлөгчид Оросын цагаан хаанаас тусламж гуйхаар хүрээнээс Петрбурегрүү сэм оджээ. Монголын төлөөлөгчид оросын консулын газраас нэвтрэх үнэмлэх гуйж аваад өөр өөрийн итгэлтэй дагагчаа дагуулан бүгд энгийн хувцас өмсөж хүрээнээс шөнө дөл гарсан байна. Тэд явсаар оросын хилийн цэргийн хүмүүстэй нүүр тулж тэдний машинаар дээдүүдэд хүргүүлэн цаашаагаа галт тэргэнд сууж Петербургт 1911 оны энэ өдөр очсон байна. Тэднийг оросын хилээс дагалдан Петербург хүрсэн хүмүүс нь залуу түшмэл Козен, профессор Котвич нар байлаа.

1921.07.16. Барон ялагдлаа. Ардын засгийн газар анхны наадмаа хийсний дараа монгол оросын хамтарсан арван мянган цэрэг вангийн хүрээний чиглэлд цагаантны дөрвөн мянган цэрэгтэй гол баазруу нэгдэн дайрч байжээ.  

1927.07.16. Монголын анхны  яармаг худалдаа нээгдлээ. Уг яармаг худалдааг нээхийн тулд улсаас  худалдаа зохион байгуулах ерөнхий хороо хэмээх тусгай комисс байгуулан ажиллуулсан байна.  

Эх сурвалж www.zms.mn