Хатгалын ноосны үйлдвэр

0
хуваалцах
673
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа монголын түүхэнд долдугаар сарын 14-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1933 оны энэ өдөр монголын хамгийн анхны машинт үйлдвэр нээгдсэн юм. Хөвсгөл аймгийн Хатгал дахь Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Ноос угаах үйлдвэр бол материаллаг үйлдвэрлэлийн дотроос хөнгөн аж үйлдвэрийн анхны ноос боловсруулах механикжсан ууган үйлдвэрийн нэг бөгөөд малын ашиг шимээс гарсан ноосны төрлийн баялгийг боловсронгуй технологийн дагуу үйлдвэрлэн боловсруулсан баялгийг бүтээгч ууган үйлдвэр юм. Монгол оронд 1921 онд ардын хувьсгал ялж, улс эх орондоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол хэсэг малын үс ноосыг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бололцоо бий болов. Тийнхүү тухайн үеийн Монголын нам, төрийн бодлогод тулгуурлан 1933 онд Хөвсгөл далайн эрэг дээр оршин буй Хатгал сууринд Ноос угаах үйлдвэр байгуулагдаж, үндэсний анхны ноос боловсруулах механикжсан үйлдвэрийн эх суурийг тавьжээ. Хатгалын Ноос угаах үйлдвэрийн ажилчдын бүтээсэн хүч хөдөлмөр нь тухайн цагийн нөхцөлд оршиж байсан нийгмийн тогтолцоон дахь үетэй хамаатуулан малчин хүний хүч хөдөлмөр шингэсэн малын ашиг шимийн нэгэн хэсэг, түүхий эд болох ноосыг хүлээн авах, ялгах, техникийн аргаар угаах, баглах, уур цахилгаанаар хангах гэх мэт үйл ажиллагаанууд явуулж байлаа.

1999.07.14. ХХ зууны сүүлийн арван жил ардчилал зах зээлийн харилцаанд шилжиснээ дэлхий дахинд зарласан Монгол улстай төв Америкт орших нэгэн улс дипломат харилцаа тогтоосон байна.

Эх сурвалж www.zms.mn