Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд долдугаар сарын 9-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Өнөөдөр хүртэл сайтар хадгалагдаж ирсэн 16 хүчирхэг тулгуур бүхий аркатай гүүрийг Прага  хотын Влтава гол дээгүүр тавих ажлыг IV Карл хаан эхлүүлжээ. Чехийн гарамгай уран барилгач бөгөөд барималч  Петр Парлержийн  бүтээсэн гүүр нь хотын хамгийн үнэт дурсгалт газруудын нэг юм. 1683 гүүрийн хоёр талд Прага хотын түүхийг өгүүлсэн баримлуудын цогцолборыг тавьсан ба XIX зууны сүүлчээс домогт гүүрийг Карлын гэж нэрлэх болсон байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1816.07.09. Тукуман хотноо 1816 оны долдугаар сарын 9-нд Испаниас бүрэн тусгаарлагдсан тухай Мөнгөн голын нэгдсэн мужууд зарласан ба тэр хожим Аргентин улс болжээ. Энэ өдрийг тус орны Тусгаар тогтнолын өдөр  болгон тэмдэглэж иржээ.

1832.07.09. Миланы консерваторид  элсэх Жузеппе Вердийн хүсэлт буцаагджээ. Парма хотын ойролцоох тосгоны гуанзын эзний хүү нутагт сүмийн  орган хөгжимөөр тоглож сурсан сод авъаястай гэж  хэлэгдэж байсан юм. Гэтэл Миланы мэргэжилтнүүд түүнийг  авъаяс муутай, нас хэтэрсэн, төгөлдөр хуур дээр тааруу тоглодог эцэст нь Пармагийн гүнт улсын харьяат учраас Ломбард-Венецианы вант улсад гадаадын хүн гээд түүнд татгалзсан байв.

1876.07.09. Телефоныг анх зохиогч Александр Белл «Bell Telephone Company» гэсэн нэртэй телефоны анхны компанийг байгуулжээ.

1887.07.09. Английн цаасны үйлдвэрийн эзэн Жон Дикенсон  цаас үлдвэрлэгчдын жил тутмын уулзалын хүндэтгэлийн зоог дээр  хамгин анхны цаасан салфеткийг танилцуулжээ.

1906.07.09. Петербургт Димитрий Солунскийн загалман аянтай  жижг сүмийг бариулж эхлэв. Түүнийг маш хурдан босгон тэр жилийнхээ арванхоёрдугаар сард аравнайлжээ. Сүмийг Зөвлөлтийн жилүүдэд хаагаагүй бабүслэлтээр ч  тэр ажиллагаатай байв. Одоо тэр нь хувьсгалаас өмнө баригдсан цөөн тооны модон байгууламжийн нэг юм.

1922.07.09. Калифорнийн Аламеда хотод болсон тэмцээн дээр Тарзаны дүрийг бүтээгч Жонни Вайсмюллер чөлөөлт сэлэлтийн 100 метрын зайг 58.6 секудын дотор сэлж, уг зайг туулсан минутын дотор туулсан анхны  хүн болжээ.

1931.07.09. Зөвлөлтөд шүхрээр буусан анхны эмэгтэй нь Л. Кулешова (Епишева) болжээ.

1938.07.09. Их Британийн  дүлгүүдийн лангуунаас 35 сая хорт утааны баг зарагдаж эхэлсэн ба анх удаа хамгаалалтын хэрэгслийг  иргэдэд  худалдаж эхэлжээ.

1939.07.09. Сөрөг хүчний лидер Уинстон Черчилль засгийн газраа Сталины санал болгосон англи-франц-зөвлөлтийн холбоонд нэгдэхийг уриалжээ. Дайны дараа тэрээр үүнд нэгдээгүйгээр их алдсан гэж хэлсэн байдаг.

Эх сурвалж www.zms.mn