Ардын журамт цэрэг

0
хуваалцах
750
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа Монголын түүхэнд долдугаар сарын 6-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1921 оны долдугаар сарын 6-нд нийлэлд ардын журамт цэрэг эхний ангиуд орж ирсэн. Тэд утасны хороог өөрийн мэдэлдээ авч Хиагтад байсан ардын намынхан нийслэл хүрээг дайлаар мордох цэргийг гурван чиглэлээр хөдөлгөхөөр шийдвэрлэж Алтанбулаг хүрээний гол чиглэлд бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарыг морьт цэргийн хамт давшуулж байжээ. Нийслэл хүрээг чөлөөлөхөөр 12 их буу, 156 Плимут бүхий морьт явган цэрэг, 9300 цэрэгтэй томоохон их хүч хөдөлсөн юм. хүрээнд байсан цагаантнууд нэгэнт явсан учир хүрээний чухал хэсгүүдийг журамт цэргүүд өөрийн мэдэлдээ авсан байна.

1960.07.06. БНМАУ Гурав дахь үндсэн хуулиа баталсан байна.

1971.07.06. Цагдаагийн байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойгоор Монголын хамгийн анхны Цагдаагийн анхны хошууч генералаар Содномбалжирын Бүдрагчаа болж байжээ.