Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 26-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1886 оны энэ өдөр Францын химич Анри Муассан  анх удаагаа бусад бараг бүх бодистой  харилцан үйлчилгээтэй, үйлчилгээ сайтай фтор хийг гарган авснаа Францын Шинжлэх ухааны академид танилцууллаа. Шинэ хийд гадны үйлчлэл оруут л шатаж дэлбэрдэг онцлогтой байлаа.Бодисын энэ чанар нь нээлтээ танилцуулах үедээ эрдэмтний нэг нүд нь хар боолтой байсны шалтгаан болсон байж магадгүй.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1945.06.26. ЗХУ-д генералиссимус гэх цэргийн дээд цолыг бий болгож, И.В.Сталинд олгожээ.

1945.06.26. Сан-Францискод болсон чуулганаар 50 улсын төлөөлөгч санал нэгтэйгээр НҮБ-ын дүрмийг баталсан байна.

1977.06.26. Америкийн Индианаполист Элвис Пресли сүүлчийнхээ концертыг тогложээ.

1979.06.26. домогт боксчин Мохаммед Али зодог тайлж буйгаа зарлав.

1988.06.26. Францын Мюлуз хотод болсон шоуны үеэр “Airbus A320” онгоцны анхны осол болж, гурван хүн амь насаа алджээ.

1994.06.26. “Майкрософт” компани MS-DOS системийн худалдааг зогсоосноо албан ёсоор зарлав.

2014.06.26. АНУ-ын Дээд шүүхээс Америкийн бүх мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж www.zms.mn