Олон улсын олимпийн өдөр

0
хуваалцах
814
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 23-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Сарбоннын их сургуулд 1894 оны энэ өдөр болсон биеийн тамирын конгресс дээр олимпийн орчин үеийн хөдөлгөөнийг сэргээх санаачлага гаргасан барон Пьер де Кубертен өөрийн илгэлдээ олимпизмийн хөдөлгөөнийг сэргээх бүтцийг танилцуулсан байна. Мөн энэ өдөр Олон улсын олимпийн хороог байгуулан түүний ерөнхий нарийн бичгийн даргаар Пьер де Кубертеныг сонгожээ. Конгресс 1996 онд Грект I Олимпиадыг явуулах шийдвэр гаргасан байна. ОУОХ 1967 оноос жил бүрийн  Олон улсын олимпийн өдрийг явуулахаар болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1724.06.23. Константинополд Орос, Туркийн хооронд Каспийн эрэг орчмын нутгийг Оросын харьяанд, харин Тифлис, Эриванийг Турк авах тухай гэрээ байгуулагджээ.

1803.06.23. Роберт Фултон гэгч Сена мөрөнд анхны уурын хөлгийг тавьсан байна.

1840.06.23. Английн парламент Дээд, Доод Канадыг нэгтгэх тухай хууль гаргав.

1846.06.23. Бельгийн иргэн Адольф Сакс саксофон хөгжмөө патентжуулжээ.

1860.06.23. Тэр жилийн энэ өдөр хуурамч зоос үйлдвэрлэгчтэй тэмцэх зорилгоор АНУ-ын Сангийн яамны дэргэд нууц алба байгуулав. Энэ алба бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрхийг 1867 онд авсан байна. Нууц албыг 1983 оноос бие даалган гаргасан бөгөөд 1894 оноос ерөнхийлөгчийн хамгаалалтыг хариуцахаар болсон байна.

1950.06.23. БНАГУ, Чехословак Улсын Засгийн газрууд найрамдал, хамтын ажиллагааны тухай хууль гаргав.

1956.06.23. Египетийн Ерөнхийлөгчөөр Гамаль Абдель Насер сонгогдлоо.

1964.06.23. Артур Мелин, Ричард Кнерр хоёр Калифорнийн Wham-O компанийг байгуулөгчид ба тэд бүсэлхийгээр эргүүлэх Hula-Hoop цагирагийг патентлуулжээ. Австралид очсон хүн тэдэнд сурагчид хулсан цагираг эргүүлдэгийг харсан гэж хэлснээс тэдэнд үүнийг бүтээх санаа төрсөн гэнэ. Цагираг эргэх үеэр гарах дуунаас нь болон түүний хула-хуп гэж нэрлэжээ. Тэдний компани өдөртөө долоон оронд 20 мянган ширхэг цагираг үйлдвэрлэх болсон ба эхний дөрвөн сардаа 25 сая хула-хупыг зарсан байлаа.

Эх сурвалж www.zms.mn