Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 22-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Загреб хотын Мирогой гэх оршуулгын газрын орох хаалга. Тэнд анхны фашистын эсрэг тэмцэх отрядыг санаагчлагч Владимир Янич-Цапогийн чандар нутаглуулагдсан байгаа. Европт фашистуудтай тэмцэх анхны отряд 1941 оны зургадугаар сарын 22-нд Хорватын Брезовица тосгонд байгуулагджээ. Анхны отрядын дарга ахмад Владимир Янич-Цапо, Vladimir Janjić Capo 79 партизануудын хамт тэмцлээ эхэлжээ. Партизаны хөдөлгөөн нь Югослав даяар өссөөр дайны төгсгөл рүү хагас сая хүнтэй хүчирхэг арми байсныг 230 мянга нь хорватууд байлаа. Энэ өдөр уг ойг тэмдэглэн Хорватын Ерөнхийлөгч үг хэлэн нутаг нэгтнүүдийнхээ фашизмтай хийсэн тэмцлийг  дээдлэн дурсдаг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1633.06.22. Минервагийн сүмд Галилео Галилей  өвдөг сөгдөн байж нарны төвтэй ертөнцийн системээсээ татгалзлаа. Сонирхолтой нь энэ газар Жордано Бруно түүдэгт  шатаагдах ялаа сонсож байжээ.

1675.06.22. Английн хаан II Карл Гринвичийн одон орны төвийг бий болголоо.

1815.06.22. Наполеон Бонапарт  Ватерлоогийн тулалдаанд ялагдсаны дараа хаан ширээнээс татгалзжээ.

1906.06.22. Тусгаар тогтнолоо эргүүлэн авсан Норвегийн  анхны хаан VII Хоконыг титэмлэх ёслол Осло хотноо болжээ.

1910.06.22. Европт анхны агаарын зорчигч тээврийн Фридрихсхафен-Дюссельдорф шугам нээгджээ.

1916.06.22. Францын Флери  суурингийн дэргэд Немцийн арми шинэ хорт бодис фосген хийг (“ногоон загалмай”) анх хэрэглэжээ.

1933.06.22. Германы төрийн албан хаагчдад хамтран ажилладаг тэрслүү үзэлтнүүдээ “матахыг” үүрэгджээ.

1940.06.22. Компьен хотноо Франц бууж өгсөн баримтад гарын үсэг зурах ажиллагааг болов.

1941.06.22. Нацист Германы арми ЗХУ-д халдан довтлов.Хамгийн их цус урсгасан дэлхийн II дайны Дорнод фронтын тулаанд Оросын 27  сая хүн үрэгдсэн юм.

1960.06.22. ЗХУ ба Хятад улсууд харилцааг албан ёсоор таслав. Үндэсний  коммунист намуудын дидерүүд харилцан бие биенээ доромжилсон нь үүний гол шалтгаан байлаа. Н.С.Хрущев Мао Зедуныг “сталинч” гэж нэрлэв. Харинд нь Мао дарга түүнийг “ревизионист” гэжээ.

1973.06.22. Баруун ба Зүүн Герман хоёрыг НҮБ-д гишүүнээр элсүүлжээ.

1986.06.22. Аргентины хөлбөмбөгчин Диего Марадона “бурхны гараар” мөн “зууны гоол” гэсэн нэрээр түүнийг түүхэнд алдаршуулсан хоёр бөмбөгийг Английн шигшээгийн хаалганд оруулжээ.

Эх сурвалж www.zms.mn