Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 07-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1631 оны энэ өдөр Энэтхэгийн Агуу Моголын эзэнт улсад эзэн хаан Шах-Жаханы хайртай эхнэр Мумтаз-Махал-д зориулагдсан Таж-Махал бунхны суурийг тавьжээ. Агуу Монголын эзэнт улсын нийслэл Аград уг бунхны суурийг тавиад 22 жилийн турш босгож 1652 онд дуусгажээ. Дэлхийн уран барилгын шилдэг бүтээл болох энэ бунханы зураг төслийг Шах-Жахан хаан өөрөө хийсэн гэж судлаачид үздэг. Гэхдээ бидэнд уг байгууламжийн уран барилгач Устад-Иса гэсэн нэр ирсэн юм. Барилгын ажилд 20 000 хүн оролцож байжээ. Энэтхэгийн шилдэг барилгачдаас гадна Перс, Турк, Самарканд, Венециэс мастерууд уригдсан байлаа. Таж-Махал бүхлээрээ цагаан гантигаар баригдсан ба уран барилгын дизаин нь араб-мусульманы харьцангуй симметри гэх баримтлалаар хийгджээ. Барилгын дотор талыг ургамалын стилийн гайхамшигтай угалзаар чимсэн ба тайзны шилжилт нь коран судрын ишлэлийг барласан чимэгтэй. Барилгын цогцолборт сүм, зочны байр, цэцэрлэг багтдаг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1654.06.07. Францын хаан XIV Людовикийн хаан ширээнд суух ёслол болов.

1732.06.07. Санкт-Петербургт Өвлийн ордон баригдаж эхлэв.

1903.06.07. Францын эрдэмтэн Пьер Кюри Полоний  гэх химийн элементийг  нээсэн тухайгаа зарлалаа.

1905.06.07. Норвеги улс байгуулагдав

1917.06.07. Оросын хувьсгалчдын нам баруун, зүүн гэж хуваагдасан байна.

1919.06.07. Нью-Йоркт жолооны эрх олгох анхны шалгалт явагджээ.

1929.06.07. Ватикан Улс байгуулагдав. Ромын хамба ХI Пий, Бенито Муссолинийн толгойлсон Засгийн газартай байгуулсан Латеранын гэрээний дагуу Ватикан улс бие даасан байна.

1938.06.07. Австрийн нацист Засгийн газар гэрлэхийг хүссэн бүх хүн ари гаралтай болохоо батлах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

1948.06.07. Чехословакийн Ерөнхийлөгч Бенеш огцорч, тус улсад коммунист дэглэм тогтож эхлэв.

1960.06.07. Саудын Араб эмэгтэйчүүдэд боловсрол олгохыг зөвшөөрлөө.

1962.06.07. Бүгд Найрамдах Монгол Ард Улс энэ өдөр дэлхийн Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн болжээ.

1990.06.07. Варшавын гэрээний долоон орны төлөөлөгчдийн уулзалт Москвад хийгдсэн байна.

Эх сурвалж www.zms.mn