Сансарт анхны киноны зураг авах кино багийнхан бэлдэж байна

0
хуваалцах
579
үзсэн

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын кино багийн гишүүн  кино найруулагч Клим Шпипенко, жүжигчин Юля Пересилд нар сансарт анхны уран зөгнөлт киноны зураг авалтыг хийхээр болжээ. Тэд өнөөдрөөс  олон улсын сансрын станц руу хийх аялалдаа бэлдэж эхэлнэ. “Роскосмос” корпораци “Энэ сарын 24-нд “Техникч Визов” нэртэй уран зөгнөлт кино багийнхан  Гагарины нэрэмжит  сансрын нисгэгчдийн бэлтгэлийн төвд олон улсын сансрын станц руу нисэх бэлтгэлээ эхэлнэ” гэж мэдээлсэн байна. Түүнээс гадна Юля Пересилд болон Клим Шпипенко  нар үндсэн багийн гишүүнээр сонгогдсон. Тиймээс тэд багий бусад гишүүн Алиона Мордовина болон кино зураглаач Алексей Дудин нартай энэ даалгаврыг биелүүлэхээр бэлдэх аж. Харин бэлтгэлд  төвөөс зугтаах хүчийн сорил, чичиргээ,жингүйдэх нөхцөлд хөвөх, шүхэр хэрэглэх дасгал орох юм байна. Тэдэнд заах дасгалыг  Оросын I сувгаар дамжуулан үзүүлнэ.Урьдчилан төлөвлөж байгаагаар кино багийнхан Байконур сансрын баазаас хөөрөх “Союз МС19” хөлгөөр олон улсын станц руу аравдугаар сарын 5-нд явахаар төлөвлөжээ. Тэднийг задгай сансарт хүргэх хөлөг “Союз МС-19”-ийг сансрын нисгэгч Антон Шкаплеров жолоодох юм. Кино багийнхан 12 өдөр сансарт байсны дараа  өөр мэргэжлийн сансрын нисгэгч Олег Новицкигийн жолоодсон “Союз МС-18” хөлгөөр дэлхийдээ буцаж ирнэ.

Эх сурвалж: www.polit.mn