Х.ОЮУНБОЛД

Eurovision 2021 олон улсын дууны уралдаанд түрүүлсэн глам рок Италийн Манескин хамтлагийн ахлагч Дамиано Давидыг шоуны ялагчийг тодруулах санал хураалтын үеэр кокайн хэрэглээгүйгээ харуулахын тулд мансууруулах бодисын шинжилгээ өгөхөөр төлөвлөжээ. Учир нь шоуны ялагчийг тодруулах тооллогын үеэр  Давидыг ширээ рүү тонгойж хамраараа кокайн сорж байгаа юм шиг цахим ертөнцөд тараад байгаа бичлэгийг харж болох аж. Зарим үзэгч болон цахим хэрэглэгч дуучныг  мансууруулах бодисонд донтсон байж болно гэж үзжээ. Харин энэ хамтлагийнхан уралдаанд түрүүлснийхээ дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр  дуучин Дамиано Давид  тэр зурагнуудад зүгээр хивсэн дээр унасан хагарсан аяганы шилийг харж байсан гэж мэдэгдсэн байна. Мөн  мансууруулах бодис хэрэглэдэггүй. Нуугаад байх зүйл байхгүй гэж ярьжээ. Түүнээс гадна Европын холбооны өргөн холбооны нэвтрүүлгээс гаргасан мэдэгдэлд “Дуучны мансууруулах бодисын хэрэглээнд автах боломжтой гэсэн таамаглал их бий. Гэхдээ ногоон өрөөний Манескин хамтлагийн ширээн доор хагарсан шилний хэлтэрхийнүүдийг олсон” гэж мэдэгджээ. Мөн дууны уралдаанд түрүүлсэн өдрийнхөө төгсгөлд хамтлагаараа мансууруулах бодисын шинжилгээ өгөх санал тавьсан байна. Гэвч зохион байгуулагчид энэ саналыг нь хэрэгжүүлэх боломжгүй байсан аж. Хамтлагийнхан ч мансууруулах бодис хэрэглэсэн гэж буруутгаж байгааг хүчтэй эсэргүүцсэнээс гадна  дуучин гэртээ очоод сайн дураараа мансууруулах бодис хэрэглэснийг тогтоох шинжилгээнд хамрагдана гэж Европын холбооны өргөн холбооны  нэвтрүүлгээр мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn