Миуччи Прада-н амьдралын алтан дүрмүүд

0
хуваалцах
1131
үзсэн

З.Батцэцэг

Би панк- өнгөц утгаараа биш, ямар нэг зүйлийг өөрчлөх арга замыг хайхдаа системын эсрэг явдаг.

Би загварын ертөнцөд орж ирэхдээ дэлхийг өөрчлөх бодолтой байсан. Ялангуяа бүсгүйчүүдийн төлөө. Одоог хүртэл бидний эсрэг олон зүйл байна.

Эргэлзээ ба хэлэлцүүлэг бол миний ажилын явц.

Ухаантай эмэгтэй супер тачаангуй, супер нүцгэн байж болно. Тэрээр хүссэнээрээ байж болно.

Тачаангуй харагдана гэдэг нь таны өмсөж байгаа зүйлс биш, таны дотоод мэдрэмж. Хувцас бол зөвхөн гадаад төрхийг өөрчилхөөс, хувь хүнийг өөрчилж чадахгүй.

Ихэнхдээ би эрчүүдийг жаахан сул дорой, бүсгүйчүүдийг илүү хүчтэй болгох дуртай.

Надад муза байхгүйг бүгд мэддэг.

Би өөрийн амьдарлаа ном, киногоор таньж мэдсэн. Би бусад хүмүүсийг уншиж, ажиглаж, сонсож сурсан. Хэрвээ та бусад хүмүүсийн туршлага, түүхийг тэдэж байгаа бол энэ мэдлэгийг амьдралдаа ашиглаж болно. Хоосон амьдрал бол аймшиг, хүмүүс энийг мэдэж байх хэрэгтэй.

Худлаа ухаантай дүр эсгэж байгаагаас илүү үзэж яддаг зүйл надад байхгүй.

Улс төр бол миний сэтгэлийг хөдөлгөдөг олон зүйлсийн нэг. Гэхдээ би чинээлэг загвар зохион бүтээгчийн хувьд улс төр ярихаас татгалздаг. Би баячуудад зориулж эд зүйлс хийдэг тул яаж улс төрч байж болох билээ? Загварын ертөнцийг орхиод, өөр ажил хийдэг болсон үедээ л улс төр ярина даа. Одоохондоо улс төрийг ярьж биш, үйлдлээрээ л үзүүлж явна.

Загварыг- амьдарлын хэрэгсэл гэж бодоорой. Энэ бол хийсвэр ажил биш. Миний хувцасыг өмсөөд хүмүүс жаахан ч гэсэн сайхан мэдрэмж авч байвал энэ нь ажилын минь үр дүн юм.

Хэрхэн дэгжин сайхан хувцаслах вэ гэж надаас асуухад би үргэлж “Суралц” гэж хариулдаг. Загвар, кино, урлагийг судал, дараа нь өөрийгөө судал.

Энгийн, бусдын хийж байгаа зүйлд би дургүй. Хүмүүс хар даашинз хийж байвал би улааныг хийнэ. Хүмүүс улааныг хийж байвал би харыг хийнэ.

Би хэзээ ч зураач нартай хамтарч ажиллахыг хүсэж байгаагүй. Миний сайн найзууд байсан ч тэдэнтэй ажиллахаас татгалзаж байсан. Бүгдэд нь 15 жил би үгүй гэж хэлсэн. Миний буруу ч байж магадгүй.

Би бусад хүмүүст оюун ухааныг сонирхолтой болгох зорилго тавьсаар ирсэн.

Хүүхэд байхаас минь надад хөл бөмбөгийг үзэн ядахыг зааж сургасан. Сургуулийн багш нар спорт бол шашинтай адил ард түмнийг мансууруулдаг гэж хэлдэг байлаа. Одоо бол хөл бөмбөг миний насанд бараг байхгүй болсон хөгжил цэнгэл юм.

Би загварт дургүй байх. Гэхдээ би хувцасанд дуртай. Би хэзээ ч загвар зохион бүтээгч болно гэж төлөвлөөгүй, зүгээр л өөрийгөө нээж чадсан.

Бүх юм санаанаас эхлэх ёстой. Хэрвээ би гол санаагаа тодорхой гаргаж чадсан л бол ажилаа дуусгаад гэртээ харьдаг.

Бусад хүмүүс хийсэн байдаг тул би юм хийх нь багассан. Би анхдагч байхыг илүүд үздэг.

Дэлхий их энгийн болж байна.

Прадаг оюунлаг бренд гэж ярьдаг нь ортой. Гэвч нөгөө талаас энэ нь та нухацтай, уйтгартай гэсэн үг.  Энэнд би дургүй. Ийм тайлбарын дараа би тэнэг шоу хийх дуртай. Тэнэглэлийн хатан хаан байх хэрэгтэй.

Нарийн ажигладаг хүн бүх зүйлийг бүхэлд нь хардаг. Өнгөц хардаг хүн гадаад төрхийг л хардаг.

Гаж муухай зүйлийг судлах нь хөрөнгөтний гоо сайхны үзэл бодлоос хамаагүй сонирхолтой. Яагаад? Яагаад гэвэл гаж муу чанар нь хүний тухай. Хүний хар бараан талыг нээдэг.

Би эмэгтэйчүүдийн дүр төрхөнд илүү анхаардаг. Стиль сонирходоггүй.

Загвар бол чөлөөлөлтийн эхний түвшингийн нэг.  

Одоо би илүү нээлттэй байхыг хүсч байна. 1990-ээд онд намайг минималист гэж байсан, учир нь тэр үед бид өөрийгөө болон өөрийн санаагаа нууж байсан үе юм.

Хэрвээ хүмүүс халааснаасаа мөнгө гаргаж байгаа бол таны хийж байгаа зүйл тэдэнд чухал гэсэн үг.

Эх сурвалж: www.esquire.ru