Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 14-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1878 оны тавдугаар сарын 14-нд "Вазелин" нэр АНУ-д худалдааны марк, худалдааны тэмдэг болон патентлагджээ. Америкт цагаачилсан англи химич Роберт Август Чезбро гоо сайхны болон эмийн хэрэгслийг бүтээсэн байв. Нефтийн хөөрөгдөл эхлээд байсан 1859 онд, Чезбро газрын тос олборлогчидтой ярилцаж байхдаа, лааны тос маягийн наалдамтгай бүтээгдэхүүнийг анзаарчээ.Ажилчид түлэнхий, шарх зэрэгтээ түүнээс түрхдэг байжээ. Эрдэмтэн түүнийг судлан туршсаар түүнээс ашигтай зүйл гарган авч чаджээ. Нефтийг дагалдсан тэр бүтээгдэхүүн нь  нүүрс устөрөгч, эрдэс бодисын нэгдэл гэдгийг тогтоолоо. Туршилтын үеэр авсан шарх, эсгүүр, түлэнхийдээ түрхээд үзтэл шарх нь хурдан эдгэрч байсан гэнэ. Арьс төлжүүлэх бодистой болсон тэр 1872 онд бүртгүүлээд Chesebrough Manufacturing Company үйлдвэр байгуулан “Нефтийн желе” гэж нэрлэсэн гелийг бөөнөөр үйлдвэрлэж эхэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1264.05.14. Левес орчимд Английн хаан III Хенри барьцаалагдав. Ингэснээр Английг Симон де Монфор захирах болжээ.

1607.05.14. Виржиниа мужийн Жеймстаун хот Английн колони болов.

1610.05.14. Францын хаан IV Анри халдлагад өртөн амиа алджээ. Ингэснээр Францын хаан ширээнд XIII Луй суусан юм.

1643.05.14. 33 жилийн өмнө Францын хаан ширээнд суусан XIII Луй хаан ширээнд суусан өдрөө нас нөгчив. Түүний хүү дөрвөн настай XIV Луй Францыг захирах болсон билээ.

1747.05.14. Финистрье хошууны эхний тулаанд Адмирал Жорж Энсоноор удирдуулсан Британийн флот Францын тэнгисийн цэргийн хүчийг буулган авав.

1787.05.14. АНУ-ын Филадельфи мужид Үндсэн хуулийн зөвлөл хуралдаж, шинэ Үндсэн хуулийг боловсруулж эхэлжээ. Зөвлөлийн гишүүд Ерөнхийлөгчийн суудалд Жорж Вашингтоныг суулгахаар шийдвэрлэсэн байна.

1800.05.14. АНУ-ын Засгийн газар нийслэл хотоо Филадельфигээс Вашингтон хот руу шилжүүлэх үйл явц эхлэв.

1863.05.14. Америкийн иргэний дайн: Жексоны тулаан эхэлжээ.

1870.05.14. Регби спортын анхны тоглолт болов. Анхны тоглолт Шинэ Зеландын Нелсоны коллежид болсон юм.

1913.05.14. АНУ-ын Нью-Йорк хотын захираг Уиллиам Сульцер Рокефеллерийн сан байгуулах тогтоолд гарын үсэг зуржээ. Ингэснээр Жон Д.Рокефеллер 100 сая ам.доллароо хандивлах үйл явц эхэлсэн байна.

1925.05.14. Алдарт зохиолч Виржиниа Вүүльфийн "Далловей хатагтай" зохиолоо хэвлэлтээс гаргажээ.

Эх сурвалж www.zms.mn