С.САРУУЛ

 Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр мэдээлэл өглөө.  Тэрбээр "Улаанбаатар хотын хүн амын 80 орчим хувь нь эхний тунгийн вакцинаа хийлгээд байна. 65-аас дээш насны 20000 орчим иргэн вакцин хийлгээгүй байгаа. Иймд эхний ээлжинд ирсэн Спутник V вакцинаар эдгээр ахмадаа вакцинжуулж эхэлсэн.  Нийслэлийн насанд хүрсэн иргэддээ тавдугаар сарын 8-н гэхэд вакцинжуулалтын эхний тунг хийсэн байхаар төлөвлөсөн. Цаашид төлөвлөсний дагуу вакцины татан авалтууд хийгдсэнээр зургаадугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдээ бүрэн тунгаар дархлаажуулах боломжтой байна.  Мөн 17 ба түүнээс доош насны хүүхдүүдийг вакцинжуулах асуудал яригдана. Олон оронд хүүхдэд хийсэн вакцины талаарх судалгаа гарч байна. Хэрэглэхийг зөвшөөрч эхэлбэл хүүхдүүдээ вакцинжуулна.

Хамгийн өргөн судлагдаж байгаа нь Pfizer вакцин. Гадаад харилцааны сайдын хэлж буйгаар 2.5 сая тун Pfizer вакцин авахаар гэрээ хэлцлүүд хийж байгаа. Хэрэв долоо, наймдугаар сард вакцин ирвэл хүүхдүүдээ вакцинжуулах бүрэн боломжтой" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn