Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 6-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Кипрын арлын цэцгийн баяр. Энэ өдөр арлын ургамлыг бишрэн шүтэхээс гадна төрийн төвшинд тусгай комисс томилогдон өөрийн орны ургамлын аймагт хийсэн судалгааныхаа бие даасан дүнг гаргадаг. Ховор ургамалтай газар нутгаас эхлээд тарих гэж байгаа ногоо, цэцгийнхээ тооцоог хүртэл энэ өдөр  маш нарийн гаргадаг ажээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1527.05.06. Испани, Германын нэгдсэн цэргийн хүч Ром хотод хяналтаа тогтоов. Италийн эзэн хаан V Чарльз болон Ромын пап VII Клемент нар СантАнжело сүм рүү зугтжээ.

1757.05.06. Пруссийн арми Праг хотноо Австрийн армитай тулалдаж эхэлжээ.

1835.05.06. Алдарт New York Herald сонин анхны дугаараа уншигчдын гарт хүргэв.

1840.05.06. Дэлхийн хамгийн анхны шуудангийн маркыг Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын үйлчилгээнд нэвтрүүлэв.

1861.05.06. Америкийн иргэний дайн: Арканзас муж Холбооны нэгдлээс гарав.

1863.05.06. Америкийн иргэний дайн: Конфедерацийн арми Потомакын тулаанд ялалт байгуулсан Канцелорсвилийн тулаа өндөрлөжээ.

1877.05.06. Лакота өмгийн удирдагч "Эмнэг хангал" АНУ-ын цэргүүдэд бууж өгөв.

1882.05.06. АНУ-ын конгресс Хятадын иргэдийн цагаачлалын тухай хуулийг батлажээ.

1889.05.06. Парисын төдийгүй Францын бэлгэ тэмдэг гэгдэх Эйфелийн цамхаг албан ёсоор үүдээ нээв.

1902.05.06. Филиппинийн босогч Макариа Сакай Тагалог улс байгуулан өөрийгөө Ерөнхийлөгчөөр зарлажээ.

1906.05.06. Хаант Орос улсад шинэ Үндсэн хууль батлагдав.

1935.05.06. АНУ даяар ажилд зуучлах 7034 дэд хороо байгуулагдав.

1941.05.06. Дэлхийн хоёрдугаар дайнд АНУ-ын армийн ашигласан "Бүгд найрамдах П-47 аянга" хөлөг анхны нислэгээ үйлдэв.

Эх сурвалж www.zms.mn