Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 26-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1792 оны дөрөвдүгээр сарын 26-ны шөнө түүхэнд “нэгэн шөнийн суутан” хэмээн алдаршсан инженер Клод Жозеф Руже де Лилийн онгод орж “Рейний армийн дайчин дуу”-г зохиожээ. Ард түмэн тэр дууг нь хожим “Марсельез” гэж нэрлэсэн юм .Руже де Лиль Рейний армид ахмад алба хааж, Франц улс Австри, Пруссид дайн зарлах үед ахмад цолтой байжээ. Уг дуу нь тэр үеийн орчин нөхцөлөөс үүдэн гарсан амархан аятай байсан учир бүх нийтийн дуртай дуу болж чадав. Ард түмэн энэ дууны дор Тюильрийн хааны ордныг дайран эзэлж, удалгүй уг дууг нь улсын төрийн дуулал болгосон юм.Хувьсгал ялагдсаны дараа Бурбоны хаант засаглал түүнийг хорьжээ. Гэвч нийгмийн хөдөлгөөн гарч ирэх бүрт уг дуу сэргэн тэмцэлд уриалсаар иржээ. Тэр цаг үед “Марсельеза” зургадугаар сарын үймээн, хоёрдугаар сарын хувьсгал, Парисын коммуны хаалт бэхлэлт дээр энэ дуу Францын нутагт цуурайтаж байлаа. Улмаар Францын төрийн дууллаар 1887 онд батлагджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1802.04.26. Францын хаан Наполеон Бонапарт Францын хувьсгалын гол тоглогчдыг Францад сайн дураараа нэгдвэл олон зүйлийн урамшуулал олгох, энхтайван байдлыг тогтоохыг хамтран ажиллана гэж амлажээ.

1903.04.26. Испанийн хамгийн амжилттай хөлбөмбөгийн клубийн нэг Атлетико Мадрид байгуулагдав.

1923.04.26. Хатагтай Элизабет Бауес-Лион Йоркын гүнтэй хуримлах ёслол Вестминстерийн ордонд болжээ.

1925.04.26. Веймарын бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчөөр Паул фон Гинденбург сонгогдов. Тэрээр тус улсад сонгуулиар ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны улстөрч болсон юм.

1933.04.26. Нацистын Германы цагдаагийн нууц байгууллага Гетапо байгуулагдав.

1944.04.26. Грекын Ерөнхийлөгчөөр Гиоргиос Папандреу сонгогджээ.

1954.04.26. Женевийн хуралдаанаар Индохятад болон Солонгосын энхтайвны талаар хэлэлцэв.

1960.04.26. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Сингман Рег эсэргүүцсэн "Дөрөвдүгээр сарын хувьсгал"-ын үр дүнд Сингман Ре албан тушаалаа огцров. Тэрээр тус улсыг 15 жилийн турш дарангуйллын замаар удирдсан юм.

1962.04.26. АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн "Рейнжэр 4" хөлөг сарыг мөргөн сүйрчээ.

1963.04.26. Ливи улс Их Британиас албан ёсоор тусгаар тогтнож, Ливийн хаант улс байгуулагджээ. Мөн тэд эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсан юм.

1964.04.26. Африкийн Танганьяка болон Занзибар улсууд нэгдэж Танзани улсыг байгуулав.

Эх сурвалж www.zms.mn