Б.ОД

Цар тахлын эсрэг тэмцэж буй тандалтын багийн ажилчдыг тусгаарлах байр хэрэгтэй байгааг  ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр хэллээ.

 Тэрбээр "Саяхнаас хөл хорионд шилжсэнээр халдварын тархалт хязгаарлагдах тодорхой нөхцөл бүрдлээ. Гэвч сүүлийн үед батлагдсан тохиолдлын тоо ихсэж байгаа тул тандалтын багийн хүчин чадлыг нэмэх шаардлага үүссэн. Учир нь ойрын хавьтлуудаас шинжилгээ авч батлагдсан тохиолдлуудын биеийн байдлыг үнэлэхэд эмнэлгийн ажилчдын нөөц хүрэлцэхгүй байгаа. Тиймээс УОК-оос тандалтын багийн хүчин чадлыг нэмэхээр 48 машиныг жолоочтой нь шийдэж өгсөн. Өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй резидент эмч хариу арга хэмжээнээс эхлээд бүх ажилд дайчлагдан ажиллаж байна.Гэвч тандалт дээр ажиллаж буй буюу яг халдвартай хүнтэй харьцаж буй эмч нар маань хэдий зориулалтын хувцас өмсөж байгаа ч өөрсдөө халдвар авах эрсдэл маш өндөр бий.Энэ үүднээс сүүлийн үед дайчлагдан ажиллаж буй резидент эмч нарын зүгээс дайчлагдах хугацаандаа гэртээ очилгүйгээр өөрсдөө тусгаарлагдах санал тавьсан. Тиймээс тухайн саналыг үндэслэн тандалтын багийн эмч нараа тусгаарлах байрыг хайж байна. Одоогоор хэд, хэдэн байгууллагад хандсан ч хариу өгөөгүй байна.Үүнд нэг зүйлийг хүсэхэд, улс орон цар тахлын улмаас эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа энэ үед УОК болон ЭМЯ-наас эмч нараа тусгаарлах байрны санхүүжилтийн асуудлыг хөөцөлдөж байгаа. Тиймээс аж ахуй нэгжүүдийг эмч нарыг тусгаарлах орон сууцаар тусгаарлахыг уриалж байна” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn