Т.САЙХАН

2021.04.14

Өчигдөр 10827 хүнд шинжилгээ хийхэд 1220 хүнд халдвар илэрчээ.  Хөдөө орон нутагт 114 батлагдсан бол нийслэлд 1106 нь бүртгэгджээ.  Дийлэнх нь тусгаарлалтад байгаа ойрын хавьтлаас халдвар илэрсэн гэв. 

Мөн  44, 49 настай хоёр хүн нас барсан байна.  49 настай эрэгтэйн онош өчигдөр буюу 04.13-нд батлагдсан бол 44 настай иргэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад СOVID-19 өвчний хүнд хэлбэрээр нас баржээ.  Ингээд Монгол Улсад хавсарсан өвчлөлийн улмаас нас барсан хүний тоо 34 боллоо.

Өнөөдрийн байдлаар 2804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 1974, хүндэвтэр 652, хүнд 138, маш хүнд 40 хүн байна. 

Эх сурвалж:www.polit.mn