Б.Баяр

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар  бүх нийтийн бэлэн байдал, хатуу хөл хорионы үед иргэд бүрдээ 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсныг мэдэгдсэн. 
Энэ зардлыг "Оюутолгой" компанийн төлсөн татвараас гаргахаар шийджээ. "Оюутолгой" компаниас сүүлийн сар орчмын хугацаанд нэг их наяд төгрөг орж ирээд байгаа аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ арга хэмжээг "Энэ бол халамж биш, дархлаажуулалтын эхний тунг үр дүнтэй болгох гэж өгч байгаа дэмжлэг" гэж онцолсон.
Тэгвэл өнөөдөр /2021.4.8/-нд энэ ажил эхэллээ. "Монгол Улсын Засгийн газар" гүйлгээгээр 1 196 578 /Нэг сая нэг зуун ерэн зургаан мянга таван зуун далан найм/ иргэний дансанд тус бүр 300 мянган төгрөгөөр 358.9 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.


Эх сурвалж: polit.mn