Б.ДОЛЖИНЖАВ

Улаанбаатарын түгжрэлийг арилгахын тулд тийм ч зүйл хийгээсэй, ийм ч зүйл хийгээсэй гэж хүн бүр дотроо боддог боловч өнөөдрийг хүртэл оновчтой шийдлийг олж чадсангүй. Замын түгжрэлгүй гэдгээрээ алдартай Япон улс бүх төрлийн унаагаар зорчих боломжийг иргэддээ олгодог юм.

Энэ талаар бүх төрлийн бүтээгдэхүүнийг Монгол-Япон улсын хооронд худалдаалдаг   NIMON компанийн үүсгэн байгуулагч М.Мөнхбат:

“Японы нийслэл Токио хотод түгжрэл байдаггүй шалтгаан нь метро, хурдны зам, автобус, орон нутгийн онгоц, такси, шуудан, унадаг дугуй зэргийг иж бүрнээр нь бий болгосонтой холбоотой. Тиймээс Улаанбаатарт автомашины дугаарын хязгаарлалт хийх нь Монгол улсын хөгжлийг хязгаарлаж байгаа гэсэн үг. Үүний оронд хотын төвдөө зөвхөн метро гэхгүй бүх төрлийн унааг хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээ нь дээгүүр явдаг гэрлэн дохиогүй, төлбөргүй замыг (bypass) ашиглалтад оруулах шаардлагатай санагдсан” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Эх  сурвалж:www.polit.mn