Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2019 оны есдүгээр сарын 13-нд байгуулсан МОН-3786 зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд баруун аймгууд чиглэлийн гол авто замын сүлжээний хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засварын ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийн үйл ажиллагааг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гүйцэтгэгчээр шалгарсан “Эйч кэй би интернэйшнл холдинг” ХХК-тай зам барилгын ажлын гүйцэтгэх 13.97 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2021 оны гуравдугаар сарын 31-нд гэрээ байгуулсан.

Зам барилгын ажлыг 2021 оны 04 дүгээр сарын 20-нд эхлүүлэхээр холбогдох бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд гэрээгээр зам барилгын ажлыг 24 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулах юм.

Эх сурвалж:www.polit.mn