Салхитын мөнгөний ордын хэрэгтэй холбоотой хураагдсан 1.445.200 долларыг улсын орлого болгожээ

0
хуваалцах
108
үзсэн

Т.САЙХАН

АТГ-аас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор 1.445.200 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхээр хянагдаж, эцэслэн хүчин төгөлдөр болсны дагуу орлогыг Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх хураагдсан мөнгийг шилжүүлжээ. 

 

АТГ нь 2020 онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 10.112.736.4 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалаад байна.  

Эх сурвалж:www.polit.mn