Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхлээд байна.  Үүний өмнө УОК-ын цахим хуралдаан болж энэ сарын 10-наас 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа. Уг саналаа Засгийн газарт хүргүүлээд байна.

Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газар, Улсын онцгой иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн хоёр сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

Эх сурвалж:www.polit.mn