Т.САЙХАН

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд хаврын анхны чуулганаа эхлүүлээд байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсанаараа онцлог байв.  Бүтцийн хувьд 11 байнгын хороотой.  

"Зууны мэдээ" сонин УИХ-ын 11 байнгын хорооны дарга нарыг танилцуулсан.  Үргэлжүүлэн цахим хуудастаа нэг нэгээр нь  танилцуулж байна.   

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулуун гишүүн ажиллаж байна.  Тэрээр УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, анх удаагаа байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байгаа нь энэ билээ.  Х.Болорчулуун нь 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1990-1992 онд Булган суманд агрономич, 1992-1997 онд"Хишиг аж ахуй" компанийн захирал, 1997-2012 онд "Дорнод гурил" ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

 Х.Болорчулуун өнгөрсөн онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гаас 950 сая төгрөгийн зээлийг хамаарал бүхий компаниараа авсан.   Гурилын үйлдвэртэй,тариалангийн компанитай учраас  байнгын хороог даатгах нь ашиг сонирхлын зөрчилтэй ч хэмээн  зарим гишүүн байр сууриа илэрхийлж байлаа. 

Эх сурвалж:www.polit.mn