Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 8-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Кофи Аннан Гана улсын Кумаси хотноо төржээ. 1954 - 1957 онуудад Кэйп Коустод Христосын шашны Методист урсгалын шашны сургууль болох Мфантсипим сургуульд сурж 1958 онд Кумаси Шинжлэх Ухаан Технологийн Коллежийн эдийн засгийн ухааны салбарт элсэн орсон байна. Форд сангийн тэтгэлгээр АНУ-ын Миннесота мужийн Сэйнт Пол хотын Макалестер коллежийн эдийн засгийн тэнхимд шилжин суралцаж, 1961 онд төгссөн. Улс төрд олон жил зүтгэсэн, НҮБ-ын нарийн бичгийн дарга асан Кофи Аннан “People With Money” сэтгүүлээс шалгаруулдаг 2013 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой улстөрчөөр тодорсон байдаг. 2011 онд түүний улс төрийн карьер дууссан ч тэрээр эргэн ирж өндөр орлоготой улстөрчдийн нэгдүгээрт бичигдсэн юм. Ганын улс төрч Аннаны түүхий эдийн ухаалаг хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгүүд, “CoverGirl” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанитай хийсэн ашигтай гэрээ зэрэг нь хөрөнгийнх нь эх үүсвэр болдог байна. Тэрээр Аккрад “Fat Annan Burger” ресторан, “Kumasi Angels” хөлбөмбөгийн баг, “Pure Wonderannan” хэмээх Ганын нэрийн архи, “With Love from Kofi” хэмээх хамгийн их зарагддаг сүрчиг, “Kofi Annan Seduction” загварын компанитай юм. Харин түүний хамгийн дуртай ажил бол лекц унших. Тэрээр амьдралынхаа туршид сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах дуртай. Дотоод болон гадаадын их сургууль, байгууллагуудад улс төрийн зөвлөгөө өгч лекц уншихаас гадна төрөл бүрийн төслүүдэд ажиллах дуртай. Тэрээр 2013 оны арванхоёрдугаар сард өөрийн дурсамжийн номоо хэвлүүлсэн юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1740.04.08. Британи-Испанийн дайны үеэр Британийн усан онгоцууд Испанийн "Принцеса" хөлөг онгоцыг эзлэн авчээ.

1832.04.08. Хар харцгын дайн: АНУ-ын явган цэргийн ангийн 300 цэрэг Миссури мужийн Сейнт Луйс хотод уугуул Америкийн хүчтэй тулалдаж ялалт байгуулжээ.

1946.04.08. Тухайн цаг үедээ дэлхийн хамгийн том эрчим хүчний компани болоод байсан "Францын эрчим хүч" компани үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар болжээ.

1950.04.08. Энэтхэг болон Пакистаны тал Лиакуат-Неругийн пактад гарын үсэг зурав.

1952.04.08. АНУ-ын Ерөнхийлөгч Харри Труман үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгийг битүүмжилжээ.

1953.04.08. Кенийн тусгаар тогтнолын Мау Мау хөдөлгөөний удирдагч Жомо Кенятта Британийн Кени улсын төрийг атгахаар болов.

1959.04.08. Грейс Хоппер тэргүүтэй компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэд программ хангамжийн шинэ хэл зохион бүтээж түүнийг "КОБОЛ" гэж нэрлэжээ.

1960.04.08. Нидерланд болон Баруун Германы тал газрын маргааны асуудлаас шалтгаалан Голландын мэдэлд байдаг Вайдергутмачунг арлын захиргаанд 280 сая марк төлөх гэрээнд гарын үсэг зурав.

1964.04.08. Сансрын "Жеминай 1" хөлгийг туршилтийн журмаар нисгэв.

1970.04.08. Египетийн Бар аль-Бакар дунд сургуульд бөмбөг дэлбэрч 46 сурагч амиа алджээ.

1975.04.08. АНУ-ын мэргэжлийн бейсболын Кливленд Индианс багийн дасгалжуулагчаар Френк Робинсон томилогдов. Ингэснээр тус лигийн түүхэнд хамгийн анхны хар арьст дасгалжуулагч болсон билээ.

Эх сурвалж www.zms.mn