С.САРУУЛ

УОК-ын тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт оруулж зарим нэг зохицуулалтыг хийжээ. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө “Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын дипломат ажилтан болон тэдгээрийн гэр бүлийг тухайн улсын дипломат төлөөлөгчийн газарт тусгаарлах бололцоо нөхцлийг бий болголоо. Өмнө нь гадаадын иргэн, дипломат төлөөлөгч болон тэдгээрийн гэр бүлийг зочид буудалд тусгаарлаж байсан” гэж ярьжээ.

Эх сурвалж: www.polit.mn