Хятадын алдарт жүжигчин Жэки Чан

0
хуваалцах
171
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 7-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Жэки Чан нь 1954 оны дөрөвдүгээр сарын 7-нд Их Британийн Хонконгод Хятадын иргэний дайны үеэр Charles болон Lee-Lee chan нарын хүү болон мэндэлжээ. Түүнийг багад нь Pao-Pao хэмээн хочилдог байсан ба энэ нь их бууны сум гэсэн утгатай бөгөөд тэрээр үргэлж энд тэнд үсэрч дэгдэн явдаг байжээ. Эцэг эх нь Хонконг дахь Франц элчин сайдын яаманд ажилласанаас хойш ихэнх цагаа тэнд өнгөрүүлэх болсон. Тэрээр Nah-Hwa бага сургуульд орсон боловч эхний жилдээ суралцаагүй учраас эцэг эх нь сургуульд оруулахгүйгээр шийдсэн байна. 1960 онд түүний аав Австрали руу цагаачилж АНУ-н элчин сайдын яаманд тогоочоор ажилласан ба Жэки Чан China Drama Academy-д элсэн орж Master Yu Jim-Yeun –ы шавь болсон. Үүний дараа 10 жил тулааны урлаг болон акробатаар тууштай хичээллэсэн. Тэрээр өөрийн карьераа 5 настайгаасаа туслах дүрд тоглон эхлүүлсэн. 1962 онд Big and little Wong Tin Bar , 1963 онд The love Eterne, 1966 онд Come Drink with me кинонд тус тус тоглосон.1971 онд A Touch Of Zen хэмээх кинонд тоглосоноор жинхэнэ карьераа эхлүүлсэн. Түүний анхны гол дүр 1973 оны дэлгэцийн бүтээл Little Tiger Of Canton байжээ. Түүний анхны амжилт гаргасан кино нь 1978 оны Snake In the Eagle’s Shadow бөгөөд Seasonal Film-н бүтээл юм. Энэхүү киноны хошин шог түлхүү оруулснаар үзэгчдэд шинэ зүйлийг мэдрүүлсэн. Мөн Согтуу Мастер кино ч амжилттай болсон. 1980 онд түүний анхны Hollywood-н бүтээл Battle Creek Brawl гарчээ. Үүний дараа Хонконгод эргэн ирж The young master , Dragon Lord кинонуудад тоглосон. Мөн 1983 онд тоглосон Project A кино нь Best Action Design Award шагналыг хүртжээ.1985 онд түүний тоглосон Policy Story кино нь гайхалтай үзүүлбэрээрээ АНУ-н үзэгчдийг ихээр татсан бөгөөд 1986 оны Hong Kong Film Awards-н Шилдэг кино шагналыг хүртсэн юм.Үүний дараа тэрээр Police Story 2, Police story 3 мөн Drunken Master 2 зэрэг кинонуудад тоглосон. Police Story 3, Super Cop киногоороо тэрээр $16,270,600 ашиг олж байжээ.Who am I, Shanghai Knights, Rush Hour 2, The Tuxedo, The Medallion, The Spy Next Door, The Karate Kid гэх мэт маш олон кинонд өөрийн дүрээ мөнхөлсөн байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1827.04.07. Английн химич Жон Уолкер зохион бүтээсэн шүдэнзний модоо худалдаалж эхлэв.

1829.04.07. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хөдөлгөөнийг үндэслэгч Жозеф Смит "Мормоны номлол"-ыг бичиж дуусгажээ.

1927.04.07. Дэлхийд анх удаа алсын зайнд телевизийн нэвтрүүлэг цацав. Тухайн үед Вашингтон хотод үйл ажиллагаанд оролцож байгаа Худалдааны сайд Херберт Хүүверийн дүрсийг Нью-Йорк хот руу дамжуулжээ.

1940.04.07. АНУ-ын Шуудангийн марканд мөнхөрсөн анхны хар арьст хүн Бүүкер Т.Вашингтон болжээ.

1946.04.07. Сири улс Францын дарлалаас чөлөөлөгдөж тусгаар улс болов.

1948.04.07. НҮБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг байгуулах шийдвэр гаргажээ.

1980.04.07. Америк иргэдийг барьцаалсан хэргээр харилцаагаа таслаад байсан Иран-АНУ-ын харилцаа сэргэж эхэлжээ.

1986.04.07. Сансрын "Шаттл" хөтөлбөрийн дагуу Стори Масгрейв, Дон Петерсон нар "STS-6" хөлгөөр сансарт нисэв.

1994.04.07. Руандагийн яргалал: Руанда улсын Кигали хотод Тутци үндэстний эсрэг яргалал үйлдэж эхэлжээ.

2001.04.07. Ангараг гарагыг судлах зорилготой "Одиссей" хөлөг хөөрчээ.

Эх сурвалж www.zms.mn