Б.ДОЛЖИНЖАВ

Манай улсад өчигдрийн байдлаар 354 эрүүл мэндийн ажилтан COVID-19 халдвар авчээ. Энэ нь нийт бүртгэгдсэн халдварын 3.6 хувийг эзэлж байгаа юм. Сүүлийн үед эрүүл мэндийн ажилтан хүн амын дундаас халдвар авах тохиолдол нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн ажилтан хүн амын дундаас халдвар авсан тохиолдол 25 хувьтай байсан  бол  өчигдрийн байдлаар халдвар авсан 354 эрүүл мэндийн ажилтны 70 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан бол үлдсэн 30 хувь хүн амын дундаас халдвар авсан байна.Энэ нь хүн амын дунд халдвар өргөн тархсан байгааг  илэрхийлж байгаа юм.

Үүнээс гадна вакцины эхний тунгаа хийлгэсэн хүмүүсээс  энэ сарын 4-ний байдлаар 732 хүн халдвар авсан нь нийт вакцинд хамрагдсан 414382 хүний 0.23 хувийг эзэлж байна.Тэдгээр хүмүүсийн 60 гаруй хувь нь вакцин хийлгэснээс 14 хоногийн хугацаанд халдвар авчээ.

Эх сурвалж:www.polit.mn