Баян-Өлгий аймагт халдвар бүртгэгдэж, тэг зогсолт хийлээ

0
хуваалцах
123
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад  энэ сарын 4-ний өдөр Баян-Өлгий аймагт очсон иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн нь батлагджээ. Тиймээс өнөөдрийн өглөөний 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийх болсныг Баян-Өлгий аймгийн Онцгой комисс мэдээллээ. Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын /төрийн болон нутгийн захиргааны байгууллага, сургууль, цэцэрлэг/ үйл ажиллагааг зогсооно. Мөн дөрөвдүгээр сарын 5-ны 19:00 цагаас эхлэн аймгийн төв, сумын төвүүдээс орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. 

Тухайн иргэнтэй хамт явсан есөн хүнийг тусгаарласан. Халдвартай нь батлагдсан иргэн архаг өвчтэй учир аймагтаа тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм. Тэг зогсолтын хугацаанд өнгөрсөн сарын 26-29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирж буяны ажилд оролцоод Ховд аймаг руу буцаж очоод халдвар авсан нь батлагдсан иргэний ойрын болон дам харьтагчдыг цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын дэмжлэгээр өргөн хүрээнд илрүүлж, шинжилгээ хийхээр болжээ.

Эх сурвалж:www.polit.mn