Т.САЙХАН

ЦЕГ-аас МҮОХ-ны ерөнхийлөгч, Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ.  Цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт холбогдуулан өчигдөр /04.05/ Н.Түвшинбаярыг хойшлуулшгүйгээр баривчлан шалгаж эхэлжээ. 

Түүнийг хүний биед хүнд гэмтэл учруулсан гэх хэргээр яллагдагчаар татан, өмгөөлөгчийн хамтаар байцаалт авсан бөгөөд Шүүх эмнэлэгт гэмтлийн зэргийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү " Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.1 гэдэг зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт өнөөдөр хүргүүлсэн.   Эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, биеийн байдлыг хэвийн болгох ажиллагаа хийгдсэн. Биеийн байдал нь хэвийн болсон гэж үзээд саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа, холбогдох гэрчүүдээс авсан мэдээллийн талаар хэлэх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр холбогдох шалгалтын ажиллагаа явуулсан" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn