Т.САЙХАН

2021.04.05

Сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт COVID-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 602 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 10820 болж байна. Эдгээр нь бүгд дотоодын халдвар гэлээ. Тухайлбал, 514 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8906 болсон. 88 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1358 болжээ. 

 

Шинээр Дорнод аймагт халдвар батлагдсан гэх мэдээлэл гараад байгаа. Тус аймагт батлагдсан тохиолдлуудын сорьцыг ХӨСҮТ-д баталгаажуулах шинжилгээ хийгдэж байна гэв. 

Сүүлийн 24 цагт 282 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Халдварын улмаас 2119 хүн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 1,811
  • Хүндэвтэр 244
  • Хүнд 52
  • Маш хүнд 12 хүн байна.

Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Нас барсан хүн 60 гаруй настай, эрэгтэй. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn