З.Батцэцэг

Товстоноговын нэрэмжит драмын их театр, “Антон энд байна” фонд хамтран “Би амьдарлыг мөрөөдөж байна” буяны арга хэмжээ зохиож байна. Үйл ажиллагааны хүрээнд Алиса Фрейндлих, Полина Маликова, Драмын их театрын бусад жүжигчин  аутизмтай хүүхдүүдийн талаар ярьлаа.

“Би амьдралыг мөрөөдөж байна” гэдэг энэ нэр нь 17 настай Ваня Байдаковын хэлсэн үг бөгөөд бүхнээс илүү хүнд туслахыг илүүд үздэг тэрээр залуучуудын адил эрх чөлөөг хүсдэг нэгэн юм. Хүүхэд бүхний түүх өөр бөгөөд тэднийг нэгтгэж байгаа нэг зүйл бол бүгд амьдралын босгыг алхахад бэлэн болжээ. Тэдний гэр бүл, “Антон энд байна” сан тэдэнд үүнд нь туслаж байгаа юм.

Эцэг, эхийн бичсэн өгүүлэмжийг театрын нэртэй жүжигчид болох Алиса Френдлих, Нина Усатова, Карина Разумовская, Полина Маликова, Алена Кучкова, Виктор Княжев нар уншсан билээ.

Дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн “БДТ digital, БДТ-YouTube сувгаар аутизмтай өсвөр насны хүүхдүүдийн тухай баримтат кино гарч байгаа ба найруулагч Яна Туминагийн шавь нар, Петербургийн хүүхэлдэйн театрын жүжигчид тогложээ. Үзэгчид энэ төвийн оюутнуудын хувийн түүх, тэдний гэр бүл, эцэг эхтэй хийсэн ярилцлага, “Антон энд байна” театрын бэлтгэлийг үзэж болох юм.

Товстоноговын нэрэмжит драмын их театрын уран сайхны удирдагч Андрей Могучий:

-“Антон энд байна” сангийн талаар их яригдсан. Люба Аркус, түүний багийхан олон хүнд тусалж байгаа чухал ажил хийдэг. Гэхдээ тэдэнд өөрсдөд нь тусламж ямар хэрэгтэйг би мэднэ. Амьд үлдэж байж бусдад тусална гэдэг өдөр тутмын хүнд хөдөлмөр. Тиймээс манай театр “Би амьдралыг мөрөөдөж байна” буяны арга хэмжээг зохион байгуулах болсон. Энэ үгийг Ваня Байдакова хэлсэн ба тэрээр Яна Туминагийн лабораторид хичээллэдэг хүү юм.

Аутизмтай хүүхдүүдийн театр гэдэг бол бодит амьдрал дээр тэдэнд дутагддаг эрх чөлөөг олгодог газар. Бидний ертөнц, хууль дүрэм, хязгаарлалт тэднийг байгаагаараа байх боломжийг олгодоггүй. Би тэдний бэлтгэлийг үзээд ангайсан. Тэд хүүхэлдэйтэй зөөлөн, нарийвчлалтай ажиллаж байгааг хараад гайхаж байлаа. Мэргэжлийн хүүхэлдэйн жүжигчид хүртэл тэднийг хараад хүүхэлдэйг яаж хөдөлгөөнд оруулж, хэрхэн харьцаж амь оруулж, тэднээр дамжуулж ертөнцтэй харилцаж байгааг онцолж байлаа хэмээн ярилаа.

Эх сурвалж: www.sobaka.ru