З.Батцэцэг

-Одоогоор Буриадад 103 гэр бүл 104 өндөр настанг асран хамгаалж байна-

“Буриадад хөдөө орон нутгуудад голдуу, бие биеэ сайн таньдаг газар өндөр настанг асран хамгаалах гэр бүл бий болж байна. Одоогоор 103 гэр бүл 104 өндөр настанг асран хамгаалж байгаа. “Хүн амын өсөлт” үндэсний төслийн хүрээнд эмнэлгийг орлуулах энэ арга хөгжих хандлагатай байна. Гэрийн дулаан уур амьсгал, хамтдаа аж ахуй эрхлэх хамтын хариуцлагыг юугаар ч орлохгүй” гэж Нийгэм хамгааллын сайд Татьяна Быкова хэлсэн байна.

Энэ төсөл Мухоршибирскийн районд амжилттай хэрэгжиж байгаа. Амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан Лаврен Петрович Кушнарёв 2006 оноос ганцаараа амьдарч байгаа бөгөөд нас ахих тусам өвчний улмаас ганцаар амьдрахад хүндрэлтэй болжээ. Байнгын асаргаа шаардлагатай болсон үед түүний хөрш Сергей Иванович Михалёв түүнд туслах болсон байна. Хүүхэд байхаас нь Кушнерёвын гэр бүл Сергейг асарч хамгаалдаг байсан бол Лаврен Петрович Кушнарёвт тусламж хэрэгтэй болсон үед Сергей хамт амьдрах шийдвэр гаргажээ. Тэгээд сүүлийн 10 жил Кушнарёв ахмад настныг асрах хамгаалах гэр бүлд амьдарч байна.

-“Михалёвын гэр бүл харилцан ойлголцол, итгэлцэл, дулаан уур амьсгалтай айл. Лаврен Петрович боломжоороо хувийн аж ахуйд нь тусалдаг. Тэрээр хөдөө аж ахуйг сайн мэддэг, учир нь бүх насаараа хамтралд ажилласан хүн. Сергей Иванович хүүхдийн цэцэрлэгт харуул хийдэг” гэж Буриадын Нийгэм хамгааллын яамнаас мэдээлжээ.

Эх сурвалж: www.baikal-daily.ru