Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 6-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1896 оны энэ өдөр Афины Боржин цэнгэлдэх хүрээлэнд Грекийн хаан наян мянган хүний өмнө Орчин үеийн олимпийн анхдугаар тоглолтыг нээсэн тухай зарлав. Буруу номтны хоцрогдсон үйлдэл хэмээн Олимпийн тоглолтыг зогсоох тухай Феодосии хааны 394 оны зарлиг  үүгээр цуцлагджээ. Орчин үеийн олимпийн анхны тоглолтод  Австрали, Австр-Унгар, Итали, Болгар, Их Британи, Герман, Грек, Дани, АНУ, Франц, Чили, Швейцари ба Швед орны зөвхөн эрэгтэй тамирчид оролцсон байна. Ромын эзэн хаан I Теодосий олимпын наадмыг хориглосноос хойш 1,500 жилийн дараа олимпын наадам зохиогдсон нь энэ юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1808.04.06. Америкийн Жон Жейкоб Астор Америкийн үслэг эдлэлийн компани байгуулсанаар тус тив дэх анхны саятан болох замаа зассан байна.

1812.04.06. Веллингтоны гүнгээр удирдуулсан Британийн цэрэг Бадазой хотыг эзлэсэн нь хойгийн дайны эргэлтийн цэг болов.

1865.04.06. Америкийн иргэний дайн: Эх газрын армийн Умард Виржиниагийн анги нэгтгэл генерал Роберт И.Лийгийн удирдлага дор сүүлийн томоохон тулаанаа эхлүүлжээ.

1888.04.06. Америкийн анхны хөдөө аж ахуйн сургууль болох Клемсоны хөдөө аж ахуйн коллежийг үндэслэсэн Томас Грийн Клемсон насан эцэслэжээ.

1893.04.06. Америкийн уран барилгын хосгүй дурсгал болох Исүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм Солт Лейк хотноо баригдаж дуусчээ. Барилгын загварыг Уилфорд Вүүдрафф гаргасан гэдэг.

1895.04.06. Күийнсберригийн хатагтайд элдэв далд утга бүхий захидал явуулсныхаа төлөө алдарт зохиолч Оскар Уайлд Лондон хотноо баривчлагджээ.

1909.04.06. Америкийн адмирал Роберт Пийри, Америкийн аялагч, судлаач Меттью Хенсон нар Хойд туйлд хүрэв.

1911.04.06. Албанийн тусгаар тогтнолын төлөө тэмцэх Малесори хөдөлгөөний удирдагч Деде Гьон Лули Дедвукай Монтенегрогийн Түзи тосгонд Албанийн далбааг мандуулжээ.

1917.04.06. Дэлхийн I дайн: АНУ-ын ерөнхий Вүүдрой Вильсон Герман улсад дайн зарлав.

1919.04.06. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мохандас Крамчанд Ганди өлсгөлөн зарлав.

1926.04.06. Хожим нь United Airlines компанитай нэгдсэн Varney Airlines компани анхны арилжааны нислэгийг үйлджээ.

1930.04.06. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мохандас Крамчанд Ганди элс, давч, шавар зэргийг хольж байхдаа "Би Британийн эзэнт гүрнийг хайз олохоор сэгсэрч байгаа минь энэ" гэж мэдэгдэв.

1941.04.06. Дэлхийн II дайн: Нацистын Герман "25" ажиллагааны үеэр Югослав, Грек улсуудыг эзлэв.

Эх сурвалж www.zms.mn