Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд дөрөвдүгээр сарын 5-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Пасха арал нь Номхон далай дахь жижигхэн газар нутаг бөгөөд аль эртнээс эрдэмтдийн анхаарлын төвд байсаар ирсэн юм. Гурвалжин хэлбэртэй арлын нутаг дэвсгэр 18х16х24 километр. 1722 онд Голландын Вест-Энэтхэгийн компанийн илгээсэн адмирал Якоб Роггевены экспедици энэ өдөр нэгэн арал нээгээд улаан өндөгний баяр байсан учраас Пасха гэж нэрлэжээ. Голландчуудад нутгийн уугуулууд болох улаан, хар арьстнууд гайхалтай байсан ч арал дээрх 20 хүртэл өндөртөй чулуун хөшөөнүүд ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. “Угуулууд арлын манаа хөшөөнүүдийн өмнө суугаад түүдэг асаан явган сууж толгой бөхийлгөн гараа алдлан нийлүүлээд залбирах ажээ. Өглөө эрт тэднийг өвдөглөн суусныг харлаа. Мандаж буй нарыг угтан тэд өөрсдийн бурхдад мөргөх юм” гэж адмирал тэмдэглэсэн байв. Хөшөөг “моаи” гэж нэрлэсэн хөшөөд 20 метр өндөртэй. Зарим нь улаан чулуун малгайтай байв. Өдгөө Пасха Чилийн нутаг дэвсгэрт ордог ба Моаи гэх чулуун хөшөөнүүд жуулчдыг татах гол шалтгаан нь болдог. Тристан-да-Кунья ольтригийн хамт арал нь дэлхийн хамгийн алслагдсан нутаг юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1614.04.05. Уугуул Америк үндэстэн Покахонтас одоогийн Виржиниа мужид Английн эзлэн түрэмгийлэгч Жон Рольфтой гэрлэв.

1710.04.05. Их Британид Аннагийн тунхаг батлагдаж улмаар зохиогчийн эрхийн хууль хэрэгжиж эхэлжээ.

1879.04.05. Чили улс Боливи, Перу улсад дайн зарласнаар Номхон далайн дайн дэгдэв.

1900.04.05. Критийн Носс аралд малтлага хийсэн археологчид шохойн чулуун дээр сийлсэн эртнйи бичвэрийг олжээ.

1904.04.05. Олон улсын төвшинд анх удаагаа регбигийн тоглолт зохиогдов. Анхны тоглолтыг Англи болон Уэльс, Шотландын нэгдсэн багийн эсрэг хийжээ.

1915.04.05. Кубын нийслэл Гавана хотод болсон мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын тоглолт Жесс Уиллард, Жек Жонсон нарын хооронд болж Ж.Уиллард итгэмээргүй ялалт байгуулж дэлхийн аварга болжээ.

1922.04.05. Америк даяар гэр бүлээ зөв төлөвлөхийг уриалдаг Америкийн төрөлтийн хяналтын лиги байгуулагдав.

1932.04.05. АНУ-ын Ньюфаундлендын 10,000 босогчид Колонийн захиргааны байрыг бүслэв. Ньюфаундлендыг улс болгон зарлах хөдөлгөөн хэсэг хугацааны дараа намжжээ.

1942.04.05. Дэлхийн II дайн: Японы эзэн хааны тэнгисийн цэргийн хүчин Цейлоны Коломбо хотын Энэтхэгийн далайн эрэг рүү гэнэтийн дайралт хийжээ.

1943.04.05. Дэлхийн II дайн: Америкийн нисэх хүчний онгоцнууд Бельгийн Морцель тосгоныг бөмбөгдсөний улмаас 900 энгийн иргэн амиа алджээ. Эдгээрээс 209 нь хүүхэд байсан гэдэг. Түүнээс гадна 1,300 иргэн шархадсан байна. Америкийн нисэх хүчин тус тосгонд байдаг Эрфагийн үйлдвэрийг онилсон ч тус үйлдвэрийн 1 км-ийн радиуст энгийн иргэд аж төрдөг байсан юм.

1944.04.05. Дэлхийн II дайн: Грекын Клейсура тосгонд аж төрдөг 270 энгийн иргэнийг Германы цэргүүд цаазлажээ.

1945.04.05. Хүйтэн дайн: Югославын холбооны улсын удирдагч Йосип Броз Тито ЗХУ-тай хэрвээ дайн дэгдвэл Югославын нутгаар дамжин цэрэг хөдөлгөх тухай нууц гэрээ байгуулав.

Эх сурвалж www.zms.mn