С.САРУУЛ

Монгол Улс тусгай үүргийн нислэгээр ирж байгаа иргэдийг 10 хоног тусгаарлаж хоёр удаа шинжилгээ авна. Шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь гаргана. Ойрын хавьтлыг 14 хоног гэрээр тусгаарлах бөгөөд энэ хугацаанд гурван удаа шинжилгээ авч сөрөг гарвал нийгмийн харилцаанд орж болох юм. Халдвар авсан хүн 14-21 хоног тусгаарлагдаж, шинжилгээ өгөх журам үйлчилж байгаа. Тэгвэл  гадаадад коронавирусын эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд тусгай нислэгээр эх орондоо ирэхэд тусгаарлалтад оруулахгүй гэдгийг УОК-оос мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, хоёр тун вакцинаа хугацаандаа хийлгэсэн иргэд холбогдох газар бүртгүүлж, гэртээ харих боломжтой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn