С.САРУУЛ

Сүүлийн 24 цагт Монголд коронавируст халдварын  620 тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь  COVID-19-ийн халдвар бүртгэгдсэнээс хойш хамгийн олон тохиолдол болж байна.

Caption

Өөрөөр хэлбэл, бямба гаригт  271 тохиолдол бүртгэгдсэн бол ням гаригт 620 болж огцом өсөв. Халдварын нөхцөл байдлыг танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээг 12235 хүнд хийхэд 620 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд 503 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8392 болсон.117 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1287 боллоо. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол батлагдсан” гэв.

Сүүлийн 24 цагт 270 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Халдварын улмаас 2107 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1822, хүндэвтэр 22, хүнд 51, маш хүнд есөн хүн байна.

Caption

Эх сурвалж: www.polit.mn